УЛС ТӨР

ТӨСВИЙН МӨНГӨ УЙЛДАГГҮЙ: Гурав дахин өндөр үнээр шахсан “ТАВАН ШАР”-аас дахиад 70-ыг оруулж ирнэ

Энэ оны хичээлийн жилд нийт 29 сургуулийн 35 чиглэлд “Хүүхдийн автобус үйлчилгээ” хэрэгжиж байгаа юм.  Нийслэлийн төсвийн хөрөнгөөр энэ онд 75 ширхэг сургуулийн автобусыг худалдан авч, үйлчилгээнд нэвтрүүлэхээр төлөвлөж буй. Эл “Сургуулийн автобус” төслийн хүрээнд өчигдөр /2020.10.13/ эхний ТАВАН ширхэг автобусыг нийслэлийн Боловсролын газарт хүлээлгэж өгсөн юм.

Гэтэл өнөөх таван шар автобус нь өчигдөр оройноос эхлээд хэвлэл мэдээллийн хэрэгсэл болоод нийгмийн сүлжээгээр баахан хэл ам дагуулав.

Тодруулбал, энэхүү автобус Монголд нэг бүрийн үнэ нь 130 ам.доллароор орж ирж байгаа аж. Гэтэл БНХАУ-ын Alibaba.com сайтад 43-44 мянган ам.долларын үнэтэй (олон ширхгийг авбал  бүр хямдрах нөхцөлтэй) худалдаалж байгаа гэх мэдээлэл дэлгэгдэв.

Өөрөөр хэлбэл манай дарга сэтэртнүүд ЕБС-ийн сурагчдыг хөл залгуулах унаатай болгож байгаа нэрээр шар автобусыг ГУРАВ дахин нугалсан үнээр оруулж ирж, шахсан болж таарч буй. Ийнхүү шахааныхаа эхэн дээр баригдаж буй автобуснуудаас энэ ондоо багтааж одоо дахиад 70 ширхгийг оруулж ирнэ. Хойтон 200 ширхгийг нэмж авна гэх.

Тэгэхээр 43-44 мянган ам.доллароор зарагдаж буй автобуснуудыг 130 ам.доллароор ахиад 70 ширхгийг нь оруулж ирэх үү гэдэг асуулт үүсэж байна.

Тус автобуснуудыг нийслэлийн удирдлагууд “Моннис моторс” ХХК-тай хамтран оруулж ирсэн. Эл компани “нийслэлээс асуу” гэх хоёрхон үгээр хэвлэлийнхний амыг хааж буй. Харин автобусыг хүлээлгэж өгөх, хүлээлцэх үеэрээ алд цэнхэр хадаг, мөнгөн аягатай сүү барин оролцсон УИХ-ын гишүүн С.Амарсайхан, нийслэлийн орлогч Б.Отгонсүх, НЭМГ-ын дарга Л.Төмөрбаатар, нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга, НЗДТГ-ын дарга Ц.Уртнасан тэргүүтэй дарга сэтэртнүүд таг чиг.

Төсвийн мөнгө, төрийн мөнгө уйлдаггүй нь тод жишээ энэ. Ийм өндөр шахааны үр дүнд нийслэлийн төсвийн хөрөнгө ч урсаж, тэр хэрээр цөөн хэдэн хүний хэтэвч түнтийдэг нь .

У.УЯН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
11 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
sss
sss

130 ам.доллар биш 130 мянган ам.доллар биздээ. Хариуцлагагүй үйлдэл байна. Ухамсаргүй ч юм даа. Ийм үйлдэл гаргачихаад яаж дарга нэр зүгээд хадаг бариад гүйж чадаж байнаа.

иргэн
иргэн

tsahim orchin hugchchuud bhad huuchniihaaraa setgeed aragui l...

зочин
зочин

нөгөа пресслэгч шиг хэд нуг�##�аад шахсан байна аа

irgen
irgen

ene luivriin ulsiin horongo yrsen 5 dahin ynetei hogiin amerik maygiin hozrogdson tosgonii surguuliin hyyhed zoodog alslagdsan hyngui gazriin hog yu gej mongold avchirch shahaad baigaa um be ????...shuud zogsoo shalga !!!!!!!!!!!!
Hyyhed avtobusaar zooh bish naad mongooroo surguuliudiig ni bairiachee dyyreg horooddoo .......m#lnuud ve yasan, um yzeegui hodoonii umnuud gadnii hog avchirch byy hog tariad mongo yreed bai !!!!
shuud zogsoo ene zavaan umiig

цэцэг
цэцэг

Шууд зогсоогоод худ�##�дааны гэрээ хийсэн этгээдүүдийг барьж шүүхэд өг

зочин
зочин

2 �##�хаад баригдах юман дээр ичиж эмээнэ гэж үгүй юм аа, ЕС зөрүүг нь төлүүлэх арга хэмжээ авах байлгүй дээ

Hi
Hi

Neg bol amerik huuchin ymaa mongolchuudad ymar neg ymaar ni baritsaalj shahaad bn neg bol ireedvin vr dvngee tootsoolj chaddaggvi teneg garuud turd bgd bn. Aliig ni buruutgah ve?

Hi
Hi
Reply to  Hi

Turiig buruutgie gvl songoson t1 ard tvmniig buruutgana. Amerik gvl tiim tenegiig songodog t1 amerikiin ard tvmniig buruutgaj hariutslaga vvrvvlne.

ulaanbaatariin irgen
ulaanbaatariin irgen

энэ арай дэндэнэ ээ.зүгээр цааз�##�

ЗОЧИН
ЗОЧИН

СОНГУУЛИЙН ХӨРӨНГӨ МӨНГӨӨ ӨӨРӨӨСӨӨ ГАРГАДАГ ОРК БАЙХ УУ?

Зочин
Зочин

үнэ нь ийм тодорхой юм бол гэрээ хийж оруулж байгаа �##�бан туша�##�тнуудын дээлийг нөмрүүлээч

Холбоотой мэдээ

Back to top button