Нийгмийн

ЦИРКЧИД: Румынчууд 100 жилийн баталгаа өгсөн Циркт засвар хийх ямар ч шаардлага байхгүй

Д.Дагвадорж аваргын хувийн эзэмшилд очоод буй “Аса цирк”-ийг дотроос нь нурааж буй. Монголын үндэсний циркээс энэ талаар ийм мэдэгдэл гаргасан.

Тэгвэл циркчдийн төлөөлөл өнөөдөр Соёлын яамны гадна жагсан, эсэргүүцэл илэрхийлэв. Тэд “Д.Дагвадорж пи-ар компаниа сайтай. Иргэдийн чихэр дээр ямар бол ямар цэцэг ургуулж чадна. Одоо ч гэсэн тэгж байна. Өнгөрсөн 13 жилийн хугацаанд яагаад засвар хийгээгүй юм бэ. Гэнэт засвар хийж байна энэ тэр гээд л. Засвар биш шүү дээ. Румынчууд барьж өгсөн циркэд 100-150 жилийн баталгаа өгсөн. Одоо 50 жил ч болоогүй байгаа. Тэгэхээр Д.Дагвадорж ерөөсөө засвар хийх шаардлагагүй. Тэгэхээр засвар нэрийн доор ерөөсөө нурааж, тэс өөр юм барих гэж байна.

Циркчид бид гадаад руу, олон улсын тэмцээнд явахдаа манежиндаа мөргөдөг. Одоо Цирк дотор Монгол циркийн юу ч алга. Одоо энэ тоглоом биш. Асар том эмгэнэл шүү дээ. Зарим хүн “Циркийг засварлаад сайхан болгох гэж байхад тэвчээртэй бай” гэж байгаа нь анзаарагдсан. Д.Дагвадорж иргэдийг сайхан үгээр хуурч чаддаг л юм байгаа биз. Циркчид биднийг бол чадахгүй. Янз бүрийн шоу, цэнгээн зохион байгуулах зорилгоор тэс өөрөөр барих гэж байна. Монголд байгаа урчууд циркийг хэзээ ч хийж чадахгүй. Цирк барина гэдэг өөрөө асар нарийн, өндөр стандарттай. Шоу цэнгээний газар Монголоор дүүрэн. Гэр бүлээрээ, хүүхдүүдтэйгээ хамт ороод юм үзэх газар Монголд хуруу дарам. Одоо ингээд нэгийг нь нураачихлаа” гэлээ.

Г.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2020-10-19 15:34

Eniin butsagad ogdog boloosoi, yanaa ene ih shunaliig,,,

Бөө
Бөө
2020-10-19 19:20

Энэ махан толгойн хойтохыг уншинаа...Монголд ямарч ашиггүй нөхөр бна. өнөөдөр Монголчуудад бүтээн байгуул�##�т чух�##� бна. Монгол улс хөгжих явцдаа гадны тусламжаар л бүтээн байгуул�##�т хииж,босгож ирсэн. Харин хувиин бизнестээ ашигтайгаар улс орны өнгө төрх болсон ганц гайхамшигаа нураана гдэг бол боловсролгүй тэнэг махан толгойноос л гарна. Дээр үед Афганистаны т�##�ьбанчууд хэмээх махан толгоытнууд дэлхиин гайхамшиг болсон эртнии урлагиин бүтээлээ эвдэн сөнөөж бсантай яг адил бна. Энэ махан толгойг бүх урлагиинхан,циркчид үеиин үед жигштүгэй..

Жирийн иргэн
Жирийн иргэн
2020-10-20 10:08

Буцааж хураах хэрэгтэй. Хэт даварч, олон түмний хайрыг даахгүй байна. Хэт мөнгөний төлөө улайрч байна. Мөнгөнд улайраагүй бол цирк циркээрээ л байх байсан. Мөн т�##� т�##�аас нь өөр өөр мөнгөний байгууллагууд шавуулж өтөнд баригдахгүй байсан. Циркийн гадна т�##�ын нийтийн эзэмшлийн т�##�байг бас бүрэн хувьчилчихаагүй байлгүй. Адг�##�ж төр байдаг бол эхний зогсоолын т�##�байг нь ард олон нийтэд чөлөөлж өгмөөр байна.

Иргэн
Иргэн
2020-10-20 10:15

Нийтийн эзэмшлийн зогсоолыг эхний ээлжинд олон нийтэд чөлөөлж өг. Ард түмэнд машинаа зогсоох газар хотын төвд олдохгүй байна.

Холбоотой мэдээ

Back to top button