Сурвалжилга: Долдугаар сард нээхээр амласан циркийн засварын ажил үргэлжилж, 5 хүн ажиллаж байна
УИХ-аас 2005 онд Улсын циркийг хувьчлах жагсаалтад оруулсан. Улмаар тухайн үеийн Төрийн өмчийн хорооны шийдвэрээр 2008 онд “Аса консалтинг” компанид шилжүүлж байсан. Үүнээс хойш өнөөдрийг хүртэл буюу 16 жилийн турш зориулалтаар нь ашиглаагүй тус барилгын засварын ажлыг анх 2020 оны долоодугаар сард эхлүүлсэн. Гэсэн хэдий ч хөл хорионы улмаас 2021 оны тавдугаар сар хүртэл засварын ажлыг хийгээгүй юм.
Энэ талаар АСА циркийн ерөнхий захирал М.Отгонцэцэг “2021 оны тавдугаар сарын 10-ны өдрөөс засварын шинэчлэлийн ажлыг эрчимжүүлж, тус оны арванхоёрдугаар сарын 25-ны өдөр нээлтээ хийхээр төлөвлөж байгаа” хэмээн хэвлэлд мэдээлж байлаа.
Үүнээс хойш нам гүм байсаар энэ оны нэгдүгээр сард тус циркийг нурааж байна гэх асуудал хөндөгдөж, үүнд хотын дарга асан Д.Сумъяабазар өөрийн цахим хуудсаар дамжуулан "Компанийн удирдлагуудаас асууж тодрууллаа. Циркийн барилга байгууламжийн ажил нь хийцлэл, үндсэн хэв маяг, загварчлалаа өөрчлөхгүйгээр хэвийн явагдаж байгаа бөгөөд одоо дотоод заслын ажил хийгдэж байгааг хэлж байна. Энэ оны тавдугаар сарын 1 гэхэд барилгын ажил бүрэн дуусаж ашиглалтад оруулахаар өдөр шөнөгүй ажиллаж байна" гэх хариултыг өгсөн.
Харин түүний дүү Их аварга Д.Дагвадорж УИХ-ын сонгуулийн сурталчилгаа эхлэхээс сарын өмнө "Циркийг долоодугаар сарын 7-нд нээж, түүхт 80 жилийн ойг нөхөн тэмдэглэнэ гэж мэдэгдсэн. Үүнээс өмнө тэрбээр циркээ монголчуудаараа нээнэ, жаахан тэвччих. Би ч бас тэвчээд гарна. Тэвчээртэй хүлээ" гэх зэргээр Монголчуудыг сэнхрүүлж байв.
Түүний "тэвчээд гарна аа гэдэг үг" хавдрын хагалгаанд орохтой нь холбоотой байсан. Тухайн үедээ хэсэг ийн нээлттэй байсныг сонгуультай холбон харж болно. Өөрөөр хэлбэл түүнийг төрсөн нутаг Өвөрхангай аймагт нь нэр дэвшүүлэх хувилбар хөшигний ард яригдсан юм. Хэрэв дэвшихээр болсон тохиолдолд Монголчууд аваргаас циркээ нэхэхээ мэдэж байгаа тул ийн олон нийтийн санаа сэтгэлийг өөр тийш хандуулж эхэлсэн байдаг. Гэсэн ч циркийн асуудал сүүдэр шиг дагасаар байх тул ажлыг эрчимжүүлж тухайн үед олон нийтийн байр суурь зөөлөрч эхэлсэн. Нөгөө талд улс төрийн карьер нь тасралтгүй өсөж явсан өөрийн ах хотын дарга асан Д.Сумъяабазарыг бодсон агуулга ч нуугдаж байв.
Хэрэв тэдний хэлж, мэдэгдсэн цирк ашиглалтад орох хугацаа бат нот байсан бол бид өнөөдөр шинэчлэгдсэн циркийнхээ үүдийг дуртай үедээ татах байлаа. Гэсэн хэдий ч ашиглалтад орох хугацаанаас хойш дөрвөн сар өнгөрчхөөд байхад үүдээ нээгээгүй хэвээр байна.
-"АСА" циркийн барилгын засварын ажил зогсоогүй, үргэлжилж байна-
Тиймээс бодит байдалд "АСА" циркийн барилгын засварын ажил ямар шатанд явааг сурвалжлахаар очлоо.
Барилгын ажил явагдаж байгаатай холбоотойгоор тойруулж өндөр төмөр хашаа босгосон тул шууд очоод үйл явцыг нүдээр тодорхой харах боломжгүй. Иймд бид тухайн байршилд дрон нисгэж нөхцөл байдлыг харлаа. Ямартай ч засварын ажил зогсоогүй үргэлжилж байгааг доорх зураглалуудаас харж болно.
Одоогоос 2, 3 сарын өмнө гаднах шилэн пасадаа хийж байсан бол тэрхүү ажил дуусаж гадуур нь төмөр "Х" хэлбэрийн арматур зангидаж эхэлжээ. Түүний доогуур барилгын доод суурь хэсгийн хүрээ гэж хэлж болохоор арматур мөн зангидсан байна.
Барилгын хашаанд тийм ч олон хүн харагдсангүй. Үүнээс харвал дотоод заслын ажил үргэлжилж, гаднах ажил дуусах шатандаа оржээ гэж таамаглаж болно. Таамаглаж байгаагийн учир нь уг барилгын ажилд хамааралгүй гаднын хүмүүсийг болон хэвлэл мэдээллийн ажилтныг ийш нэвтрүүлэх боломжгүй гэсээр удаж байгаа юм. Бидэнд ч уг тайлбарыг өгч мэдээлэл өгөх боломжгүй гэдгийг илэрхийлэв. Очих үед циркийн дээвэр дээр гурав, гадна хэсэгт хоёр хүн ажиллаж байлаа.
Мэдээллээ дэлгэрүүлэх үүднээс утсаар албаны болоод "АСА" циркийн маркетинг, менежер гэх хүмүүстэй утсаар холбогдох гэсэн боловч албаны дугаарууд ашиглалтад байхаа больжээ. Харин хувь утасны дугаарууд олдсонгүй. Иймд бид Соёлын яамтай холбогдоход "Aмралтын өдөр тул холбогдох хүмүүс утсаа авахгүй байна, даваа гарагт тодорхой мэдээлэл өгье" гэлээ.
-Долоон сарын өмнө циркийг нурааж газар дээр нь 35 давхар барилга барих асуудал яригдаж Д.Дагвадорж аваргын эхнэр нэр холбогдож байв-
Циркийн барилгын засварын ажил урагшгүй, тодорхой бус байх үед “Циркийг нураагаад оронд нь 35 давхар оффис сүндэрлэх гэж байна” гэх мэдээлэл хөвөрч эхэлсэн. Тодруулбал, “Рояалплаза” гэх компани орчин тойрных нь газрыг авч 35 давхар оффис үйлчилгээ, орон сууцны төв цогцолбор барилгаар "А" даалгавраа авсан тухай гэх мэдээллүүд ч нийтлэгдсэн юм.
Нээлттэй мэдээллийн shilen.gov.mn сайтаас харвал тухайн газарт 35 давхар оффис үйлчилгээ, орон сууцны төв цогцолбор барилга барих А даалгавар авсан эсэх мэдээлэл бүртгэлтгүй байдаг. Харин цирк болоод циркийн барилгыг тойрсон 21,205 мКв газрыг “Роаяалплаза” ХХК эзэмшдэг болох нь харагдана.
Үүнээс 13,212мkв газраа 2021.04.21-нд нийслэлийн засаг даргын захирамжаар эзэмшсэн. Энэ үед Хотын даргаар Д.Сумъяабазар ажиллаж байсан юм.
Тус компанийн Гүйцэтгэх захирал, хувь эзэмшигчээр Д.Дагвадоржийн эхнэр М.Отгонцэцэг бүртгэлтэй байдаг. Тэд 2022 онд Бүгд найрамдах Сингапур улсын Эс Би Ая “Вэнтурс Ассэт Пти.Лтд” гэх компанийг хөрөнгө оруулагчаар бүртгүүлсэн бөгөөд "Рояалплаза" ХХК нь “Монголын үндэсний цирк” ХХК-ийн хувь эзэмшигч юм.
Сэтгүүлчийн тэмдэглэл: Манай улсын циркчид ур чадвар, чансаагаараа дэлхийд тэргүүлдэг. Тэд Монголдоо мэргэжлээрээ амь зуух аргагүй болж, ихэнх нь гаднын улсуудад гэрээгээр ур чадвараа зарж, эх орныхоо нэрийг давхар дуурьсгасаар яваа. Тэдний гавьяагаар, дэлгэрүүлэн сурталчилж буй ёс уламжлалаар манай улсыг сайн мэдэх дэлхий дахины тэр дундаа циркийн урлагийн төлөөлөл олон. Мөн тэдний нөлөөгөөр дэлхийн цирк олон удаа Монгол Улсад тоглолтоор ирдэг ч энэ урлагаар сайшаагддаг монголчууд өөрсдөө мэргэжлийн циркийн байргүй гэдэг сонин түүхтэй.
Энэ зөвхөн нэг тал нь. Харин нөгөө талд улсын цирк байх үедээ хүүхдүүд, үзэгчээр дүүрэн их хөлийн газар байсан гэх дурсамж л зөвхөн сөхөгддөг болоод олон жил өнгөрч байна. Тиймээс ч Монголчууд циркээ үе, үе санан дурсаж, нэхээд байгаа юм.
Хувьд очоод үндсэндээ дампуурч байх үед "үлдсэн ганц гөлгөө зарах гэж байна гэнэ" гэх яриа ч олны дунд тархаж, тухайн үедээ л шуугиан тарьсан сэдэв болж байсан тухай учир мэдэх хүмүүс ч тэмдэглэн үлдээжээ.
Үүнээс хойш яг 16 жил өнгөрч, бид өнөө жил дахин цирктэй болох өдөр одоогийн дүр зургаар бол ойртсон харагдаж байна. Хэрэв уг засварын ажил саадгүй үргэлжилсээр цирк үүдээ нээвэл Монголчууд баярлаж, хүүхэд багачуудад үзэх, харах сайхан зүйл нэгээр нэмэгдэх нь дамжиггүй.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Өвөрхангайн өмд гутлыххан л гэдэгсэн, одоо цагт өвөрхангайнхныг АСА -гийн циркчид гэх болжээ ! Ичмээр дамшигнууд, Дооёо заан гэж гавьяагүй гавь яат сая бас Сүхбаатарын одон шаагаад байгаа шүү !
Гоёоо гоё.....
Удахгүй нээрээ хүнийг өвчтэй байхад нь битгий ингэж бай
Юу нь өвдчихсөн юм болоо?
Дагвааа НААД ЦИРКЭЭ АРД ТҮМЭНДЭЭ ӨГӨӨД сэтгэл амар яваа ч ээ. ОДОО БОЛОН ШҮҮ ДЭЭ 16 ЖИЛ АШИГЛАЛАА танай гэр бүл ЮМААР ДУТААГҮЙ ШҮҮ.1-РТ МОНГОЛЫН АРД ТҮМНИЙ БУЯН 2-РТ ЯПОНЫ АРД ТҮМНИЙ БУЯНААР одоо МОНГОЛЫН ХОЙЧ ИРЭЭДҮЙ БОЛСОН ХҮҮХДИЙН ТӨЛӨӨ НААД ЦИРКЭЭ мэргэжлийн хүнд нь САЙХАН СЭТГЭЛ ГАРГААД БЭЛГЭЛЧЭЭ. ТАНД БОЛОН ДОЛГОРСҮРЭН ЗААНЫ ҮР УДАМД САЙН САЙХАН БҮХНИЙ ХҮСЬЕ.
Enenii bank dampuurchixsan geed mun ch ix medee yavsan daa. Tsirkiin dotorxi manej gol xesgiig ni nuraachixaad mungugui yumuu zogschixson baisan. Nogoon avtobusnii daraa barixaa ayadaad baix shig. Yu l bolood baina. Dampuursan bol ulsad ni butsaaj ug.
Менежментийн хувьчл�##�аар авсан үйл ажиллагааг өөрчлөхгүй гэж авсан гэсэн, гэтэл аваад аж ллаж байсан циркийн с�##�барыг самарч хаясан даа.
Аварга ч нэг их олигтой хүн биш байхаа.
Ядаж эмэгтэйчүүдтэй барилдахаа больмоор юм
Аль соц нийгмийн үеийн тордоод тордлог авахгүй манкурт м�##�нуудын хэл амны бай б�##�гас болсон барилгыг буулгаад шинээр гоё барилга барихгүй дэ
Cham shig m#l gazart shunana l daa chi dut gulguu
Углуурга тааруу гэр бүлийн өмч болчихдог азгүй циркийн гунигтай хувь тавилан юм даа!!! Наад хүмүүс чинь харц гар�##�тай булчингийн хүмүүс болхоос биш тархи оюуны гэгээлэг хүмүүс биш шүү их юм шаардаж горидох хэрэггүй!!!
Тархины багтаамжаар үнэн дүгнэлээ
НЭЭРЭН ТИЙМ ШҮҮ
Энэ циркийг Монголын ард тумэн харахгуй биз дээ давгаа ухсэн ч ах дүүс нь авна хэзээгүй мэдэхгүй ч хэзээ нэгэн цагт циркийг буулгаад барилаг барих л бно одоохондоо худлаа ард тумэн цонхонд цаанаас чихэр долоолгож л бна
Улс нь хураагаад аваач эсвэл нээлттэй худ�##�даанд оруулах хэрэгтэй ш дээ
Давагдорж ухаангүй мунхаг улаан шун�##�тайн дээрээсээ увайгүй худ�##�ч жүжигчин бололтой
Давгаа, наадахаа шатаачих, бөөснүүдиыг нүд хорсоод, чамд хара�##� хүрээд бна
Бөхчүүд ер нь олиггүй л улс байдаг даа, энэнд До заан ч Сумьяа ч Аса ч хамаарна, бас женко
Зүрх сэтгэлгүй, ӨЛӨН шун�##�тангууд
Нийтийн өмчинд өлөн царайлаад шун�##�тсан зан угаас цаанаас нь бүтэл муутай дан булчингийн массаар амжилтанд хүрнэ гэж байхгүй.Эрдэм оюун ухаан гэгээлэг зөв амьдар ч байж амжилт авчирна
Үнэн сэтгэлгүй гахай ш дээ.Юу дутлаа гэж циркийн барилгыг булааж авч байгаа юм бэ.Юманд хэмжээ хязгаар байх ёстой. Гахай минь циркийг буцааж өг.