УРЛАГ
Ч.Мишээлийн шинэ дууны клип цацагджээ

“One music” продакшны артист Ч.Мишээлийн “Чи амласан” дууны клип цацагджээ. Уг дууны хөгжийг Б.Чинбат зохиож, үгийг нь Ч.Мишээл өөрөө бичсэн байна.
Мөн түүний дуулсан “Санаж байна уу”, “Ээж”, “Хүслээ бод” зэрэг дууны хөгжмийн найруулгыг Б.Чинбат хийж байсан юм.
Уг шинэ уран бүтээлийн тухайд монгол үндэсний хөгжим болох эвэр бүрээ болон ятга хөгжимтэй чадварлагаар нийцүүлсэн нь их сонирхолтой шинэ уур амьсгалтай болжээ.
Ташрамд сонирхуулаач, Ч.Мишээл 2016 онд “My Voice” тэмцээнд орж байсан юм. Харин одоо хөгжмийн зохиолч, төгөлдөр хуурч Чинбатын “One music” продакшнтай хамтарч ажиллаж байгаа аж.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.