Нийгмийн

Мөнгө угааж, залилан хийсэн 15 хятад иргэнд 9-12 жилийн ял оноожээ

Нийслэлийн Прокурорын газраас цахим мэдээлэлд хууль бусаар халдах, мөнгө угаах, зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулах, түүнд элсэх, залилах гэмт хэрэгт холбогдуулан Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн Жан Хун Чан /Zhang Hong Chang/, Вула /Wula/, Ли Жиa Сэнг/ Li Jia Seng, Ниу Жи Хэнг /Niu Zhi Heng/, Ю Жи /Yu Zhi/, Жау Донг Линг /Zhao Dong Ling/, Пан Жин /Pan Jin/, Лю Жун Вэй /Liu Jun Wei/, Ян Гуй /Yan Gui/, Бай Жун Лиан /Bai Jun Liang/, Ли Янг /Li Yang/, Лю Чианг /Liu Qiang/ нарт тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн /нийт 15 хүн/ хэргийн шүүх хуралдаан өчигдөр /2020.10.21/ үргэлжилж, БНХАУ-ын иргэдийг залилах, мөнгө угаах, гэмт бүлэг байгуулах хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцжээ.

Улмаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хурал үргэлжилж, шүүгдэгч Лью Тинхуад холбогдох хэргийг тусгаарлан, нэмэлт ажиллагаа хийлгэхээр болжээ. Харин бусад 14 шүүгдэгчийн хоёрт нь 12, үлдсэн хүмүүст есөн жил хаалттай хорих ангид ял эдлүүлэхээр тогтоол гаргасан байна.

Хэргийг сануулбал, ТЕГ, Эрүүгийн цагдаагийн албанаас гүйцэтгэх ажиллагаа явуулж, нэр бүхий зочид буудлуудаас цахим луйврын хэрэг үйлдсэн байж болзошгүй 800 гаруй хятад иргэнийг саатуулан, баривчилсан. Шалгалтаар дээрх иргэд Монгол Улсад мөнгө угаасан, цахим залилан, луйвар хийсэн болох нь тогтоогдож, хэргийг голлон зохион байгуулсан БНХАУ-ын иргэдийг саатуулж, бусад иргэдийг Монгол Улсаас албадан гаргасан. Монгол Улсаас албадан гаргасан хятад иргэдийг БНХАУ-ын Эрээн хот дахь цагдаагийн алба хаагчид хүлээн авч мөн хэрэг үүсгэн цагдан хориод байгаа билээ.

Г.УЯНГА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
иргэд олон түмэн
иргэд олон түмэн
10 сар 22, 2020 10:26

Энэ хэрэгт эдгээр хүмүүсийг яллах яах вэ?энэ бол мэдээжийн хэрэг,хамгын гол нь ийм олон гэмт хэрэгтэнүүдийг техник багаж хэрэгсэлтэй нь улсын хилээр оржуулсан,оруулахад ил д�##�д дэм үзүүлсэн эрх мэдэлтэн,�##�бан туша�##�танууд хэн бэ?тэдэнд монголын хууль ямар хариуцлага оноов,тэр л бидэнд хэрэгтэй,үнэн зөв мэдээлэл хэрэгтэй байна

Холбоотой мэдээ

Back to top button