С.Бямбацогт: Малын хөлийн татвар авах нь зөв

УИХ-ын чуулганы хуралдааны хуралдаан үргэлжилж байна.
Хуралдаанаар “Монгол Улсын 2021 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай хуулийн төслүүдтэй хамт өргөн мэдүүлсэн Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Малын тоо толгойн албан татварын тухай, Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болгох тухай, Малын генетик нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх, ажилгүйдлийн даатгалын сангаас дэмжлэг үзүүлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2020.09.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/”-ийг хэлэлцэж эхэллээ.
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн: Хүүхдийн мөнгө тарааснаас сумуудад, аймгуудад үйлдвэр баръя гэдэг санааг би хэлээд байгаа. Тэгвэл арьс шир хаягдахгүй, үйлдвэр дагаад иргэд ажилтай орлоготой болох юм.
УИХ-ын гишүүн С.Бямбацогт: Малын хөлийн татвар авах нь зөв. Авахдаа тэндээ сан байгуулан хуримтлуулал үүсгэж тэндээ зарцуулдаг болох хэрэгтэй. Татвар аваад эрх мэдлийг нь орон нутагт нь үлдээхээ болъё. Бодлого гаргаад үүнийг хэрэгжүүлье гэлээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.