УРЛАГ

“Баяртай хүү минь” кино үзэгчдийн нэрэмжит шагнал хүртлээ

“Улаанбаатар” олон улсын кино наадам 12 дахь жилдээ амжилттай болж өндөрлөлөө. Энэ жилийн кино наадамд Канн, Берлин, Торонто, Венецийн кино наадамд шалгарсан Франц, Герман, Иран, Швейцар, Итали, Австрали, Хятад, Тайвань, Япон, Бразил, Монгол зэрэг 11 орны 19 кино бүтээл үзэгчдийн хүртээл болов.

Кино наадмын сүүлийн өдөр буюу өчигдөр үзэгчдийн нэрэмжит шагнал гардууллаа.

Энэ жилийн үзэгчдийн нэрэмжит шагналыг Найруулагч Ван Сиао Шуайгийн “Баяртай хүү минь” кино хүртэв.

Уг кино нь  Азийн кино шүүмжлэгчдийн Нийгэмлэгийн шагналт, Берлиний олон улсын кино наадмын шилдэг эрэгтэй,эмэгтэй жүжигчин шагналыг хүртэж байсан юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button