Нийгмийн

Д.Нямхүү: Сувилагч яагаад халдвар авсныг камерын бичлэгээс шүүж байна

Манай улсад 356 тохиолдол бүртгэгдсэний 355 нь зөөвөрлөгдөж ирсэн байгаа юм. Харин ХӨСҮТ-ийн сувилагч эмчилгээ хийж байхдаа халдвар авсан нь дотооддоо халдвар алдсан анхны тохиолдол боллоо. Бид тухайн эмнэлгийн ажилтны талаар ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүүгээс тодрууллаа.

-Тухайн сувилагч нийт хэчнээн эмч, сувилагчтай ажиллаж байсан бэ?

-Эмнэлгийн зургаан ажилтан нэг баг болж 14 хоног эмчилгээ хийгээд 14 хоног тусгаарладаг юм. Тухайн сувилагчтай нийлээд зургаан ажилтан байсан.

-Тэднийг одоо хамтад нь тусгаарласан уу?

-Халдвар авсан сувилагчийг тусгаарлаж, эмчилгээ хийж байгаа. Харин таван ажилтан тусгаарлалтад байгаа. Бид хяналтад байлгана.

-Халдвар авсан сувилагч гурван сараас хойш хэдэн ээлжид гарч, халдвартай иргэдтэй ажилласан юм бэ?

-Эмч нар маш их ядарч байгаа тул бид хүмүүсээ сургаж, бэлтгэж байгаа. Тухайн эмч 31 настай. Анх удаа халдварын голомтод ажиллаж байсан юм.

-Халдвар хамгааллын дэглэм алдагдсан уу, эсвэл...?

-Бид яг юун дээр алдсаныг одоо хянаж байгаа. Камерын бичлэгүүд үзэж байгаа. Одоо ч эмч нар маань хувцасаа зөв тайлж, зөв өмсөж байгааг хянаж байна. Хэрэв хамт ажиллаж байсан ажилтнуудаас халдвар илэрвэл, тусгаарлалтын хугацааг нь сунгах байх. Энэ талаар ярилцаж байна

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
13 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2020-11-06 13:35

Munag huur chin ter suvilagchiig ailgaj icheeh vii dee. Mobgolchuud min zugeer l maskaa zuuj garaa ugaatsgaa

Зочин
Зочин
2020-11-06 14:10

АГААРЖУУЛАЛТЫН ХООЛОЙГ АНХААР

Зочин
Зочин
2020-11-07 07:43
Reply to  Зочин

Тийм агааржуул�##�тын хоолойг ш�##�га.

Амартүвшин
Амартүвшин
2020-11-06 14:35

Манай Нямхүү эмч болон түүний баг ХӨСҮТ -ийн эмч нар эмнэлгийн ажилтнууд маш сайн байсан. Эд нарын хүчээр х�##�дварт аюултай цар тахлыг дотооддоо �##�дахгүй хян�##�тандаа байлгаж байгаа билээ. Иймээс би иргэн хүний хувиар ХӨСҮТ -хөн болон МИАТыхан, УОК цэрэг цагдаагийханд бүгдэд нь т�##�архаж байна. Бүгдэд нь баярл�##�аа. Харин тэр сувилагчиддаа хурдан эдгээрээ гэж ерөөе!

Ард
Ард
2020-11-06 14:58

Манайхан сайн ажиллаж байгаа. Тэр сувилагч түргэн эдгэрээсэй. ХӨСҮТ-ийн дарга, хамт олонд т�##�арх�##� илэрхийлэх хэрэгтэй. Монгол ялнаа.

Zochin
Zochin
2020-11-06 16:03

Kameraar bish suvilagchtai xamt baisan byx xyniig testelj virusiig ilryylj xaldvarlagsdiig olno!!

Даш
Даш
2020-11-06 19:48
Reply to  Zochin

Чамаар за�##�гахгүй

Эмээ
Эмээ
2020-11-06 18:18

Нямхүү эмч ч маш их ядарсан царайтай харагдаж байна. Эмч нараа ерөө, Битгий хараа...эд нар минь ядарч туйлдв�##� бид л хэцүүднэ.

ЗОЧИН
ЗОЧИН
2020-11-06 21:18

СУВИЛАГЧ ЭМЧИЛГЭЭ ХИЙХЭЭР ИРЭХЭЭСЭЭ ӨМНӨ ХАЛДВАР АВЧИХСАН БАЙВАЛ ЯАХ УУ

Ebi
Ebi
2020-11-06 22:02

Nymhuu chi chadna amjilt ydaj tur zasag bayariin bichig ugchil duu

Zochin
Zochin
2020-11-06 22:23

Xaldvar teegch emnelegiin ajiltanguudiin dotor baisan l bolood gadaadaas sorog xariutai irsen irgedees karantind baix xugatsaand ni virus ilryyleed baisan yum baina l daa daanch ix sejigtei yndeslelgyi onoshlood baisiin...

Иргэг
Иргэг
2020-11-06 22:48

Хурдан эдгээрэй... эмнэлгийн ажилтнууддаа эрүүлийг хүсьё.

Unshigch
Unshigch
2020-11-07 00:08

Manai emch suvilagch asragch nar mash sain ajillaj baigaa. Biye bodooroi. Amjilt husye.

Холбоотой мэдээ

Back to top button