ОРОН НУТАГ

Өнгөрсөн онд сураггүй болсон Хятад жуулчдын цогцос олджээ

Өнгөрсөн онд буюу 2018 оны аравдугаар сард Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумаас ууланд гурав хоног аялаад ирнэ гээд сураггүй алга болсон иргэдийн цогцсыг олсон байна. Тодруулбал, долоодугаар сарын 23-ны өдөр Улаан-Уул суманд орсон их хэмжээний борооны дараа үерийн усаар урсаж орж ирсэн гэв.

Хэргийг эргэн сануулбал, Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгонд БНХАУ-ын харьяат иргэн М /25 настай эрэгтэй/, иргэн Г /28 настай эмэгтэй/ нар сураггүй алга болсон. Энэ тухай дуудлагыг аравдугаар сарын 25-ны өдрийн 01:02 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 69 дүгээр ангийн 6 алба хаагч, Эрэн хайх аврах салбарын 10 алба хаагч, Цагдаагийн газрын 10 алба хаагч, Хилийн 0257 дугаар ангийн 4 алба хаагч, БОАЖГ-ын 4 албан хаагч, орон нутгийн 15 хүн, ар гэрийн 2 хүн, нийт 51 хүн, 5 техник хэрэгсэл, 23 морьтойгоор Ренчинлхүмбэ сумын Ёлт багийн Ар голын Ац уул гэдэг газар хээрийн түр штаб байгуулж, гурван бүлэгт хуваагдан 10 км-ийн тойрогт явганаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан. Гэвч эрлийн ажиллагаа үр дүнд хүрэлгүй зогсоогоод байсан юм.

Т.САНТ

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button