НИЙГЭМ

Г.Ариунбуян: Автомашинуудад тусгай зөвшөөрөл олгох ШИЙДВЭРИЙГ ЦУЦАЛСАН

Улсын онцгой комиссоос цаг үеийн асуудлаар мэдээллийг хийлээ. Энэ үеэр ОБЕГ-ын дарга, бригадын генерал Г.Ариунбуян:

"Махны хангамж, зорилтот бүлгийн иргэдийн хүнсний нөөц, дотуур байранд тусгаарлагдаж байгаа оюутнуудтай холбоотой асуудлуудад иргэдийн санал хүсэлтийг хүлээн авч ажиллаж байна. Одоогоор улсын хэмжээнд 41 байранд 1911 иргэн, харин нийслэлийн хэмжээнд 17 байранд 1507 иргэн, орон нутгийн 7 байрны 404 иргэдийг тус тус тусгаарлан, ажиглаж байна.

Энхсаран сувиллын хувьд өнгөрөгч 11-р сарын 10-нд сувиллын үйл ажиллагаатай танилцаж, цаашид ашиглах боломжгүй гэдгийг мэдэгдэж байсан. Тус сувилалд байсан 81 иргэнийг үйлчилгээний 17 ажилтны хамт тусгаарлах байрууд руу нүүлгэн шилжүүлж байна. Иргэдийг Dream зочид буудал руу, харин үйлчилгээ эрхэлж байсан ажилчдыг Сүнжин Гранд зочид буудалд тусгаарлаж байна. Мөн өнөөдрөөс эхлэн нэн шаардлагатай байгууллагын автомашинд тусгай зөвшөөрөл олгох шийдвэрийг цуцалсан. Цөөн тоогоор хэвлэсэн тусгай зөвшөөрлийг хуурамчаар үйлдэх зүйлс гарсан. Иймд өнөөдрөөс хойш тухайн байгууллагын иргэд ажлын үнэмлэхээрээ зорчино.” гэв.

О.ЭНЭРЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Эмч
Эмч
2020-11-16 17:32

Дугаарын хязгаарл�##�таа хөл хорионы үед цуцлах хэрэгтэй.

Холбоотой мэдээ

Back to top button