НИЙГЭМ
Зөвшөөрөлгүй зорчсон иргэнийг 500.000 төгрөгөөр ТОРГОНО

Хэнтий аймгийн нутаг дэвсгэрийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа постууд дээр эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй ирсэн тээврийн хэрэгслийн бичиг баримтыг хурааж тээврийн хэрэгсэлд зорчиж яваа иргэн тус бүрийг Зөрчлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.13 /Гамшгаас хамгаалах тухай хууль зөрчих/ дахь заалтын дагуу 500.000 төгрөгөөр торгохыг анхааруулж байна.
Эх сурвалж: Хэнтий аймгийн Онцгой комисс
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.