УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Гүйцэтгэх засаглалын зөвлөлд “дулдуйдсан” хууль тогтоох засаглалын 14 гишүүн

Ерөнхий сайд Г.Занданшатар захирамж гаргаж, дэргэдээ “Хөгжлийн бодлогын зөвлөл” гээчийг байгуулжээ.

Уг зөвлөл нь 37 хүний бүрэлдэхүүнтэй. Шинжлэх ухааны салбарын тэргүүлэх 20 гаруй эрдэмтэн, судлаач, экспертүүдээс бүрдсэн байна. Мөн УИХ-ын 14 гишүүн багтжээ. Хүний, өөрийн, сөрөг хүчин, сөрөг хүчин бус хамаагүй гишүүд байна.

С.Цэнгүүн, Г.Лувсанжамц, С.Эрдэнэболд, Ж.Галбадрах, Б.Бат-Эрдэнэ, Ч.Анар, Б.Заяабал, Б.Хэрлэн, Д.Рэгдэл, Ж.Баярмаа, С.Зулпхар, Б.Пунсалмаа, Ж.Золжаргал, Л.Соронзонболд нар.

Тэд ирэх таван жилийн үндсэн чиглэлд туссан зорилтуудыг хувийн хэвшлийн оролцоо, хөрөнгө оруулалттай нийцүүлэн хэрэгжүүлэх оновчтой стратеги, шийдлийг боловсруулах зорилготой. Эдийн засаг, нийгмийн хөгжил, техник технологийн инноваци, байгаль орчин, хот байгуулалт, гэр бүл, залуучууд гэсэн чиглэлүүдээр шийдэл санал болгох аж.

Юун түрүүнд парламентын гишүүд Ерөнхий сайдад зөвлөх нь зөв үү, буруу юу. УИХ-ын гишүүд зөвлөлд орж, Засгийн газарт зөвлөх нь хэр зохимжтой вэ.

Буруу, зөв, зохимжтой, зохимжгүй гэдгийг хуульчид хамгийн сайн тайлбарлах хүмүүс.

Хамгийн тодорхой зүйл нь гэвэл гүйцэтгэх, хууль тогтоох эрх мэдэл ялгаа, заагтай байх учиртай. Учир нь парламент бол хууль Засгийн газар бол гүйцэтгэх эрх мэдэлтэй байгууллага. Зорилго, зорилт нь өөр. Гэтэл холилдож ажиллаад нэг нь нөгөөдөө зөвлөөд ажилд нь оролцоод суух нь мэдээж буруу. Эрх мэдэл хоорондын зааг ялгааг бүдгэрүүлсэн, харилцан хяналт-тэнцэлтэй байх зарчмыг сулруулж байна.

Хоёр парламентыг дамнан удирдсан Г.Занданшатар үүнийр лав мэдэхгүй байх учиргүй. Мэдэхийн дээдээр мэднэ. Кабинетаа өөрөө бүрдүүлж, парламентынхаа өмнө хариуцлага хүлээдэг гүйцэтгэх засаглалын тэргүүн 14 гишүүнийг яагаад сугалав.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
17 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

хахахаххаа , шааал өөр хоёр институц ингэж хутгалдах. Ийм юмтай байх юм бол Сайд нараар яадаг юм хахаха

Зочин
Зочин

Занданшатар засаг төрийг завааруулж гүйцлээ. Эсвэл эд нарыгаа УИХ-ын гишүүнээс нь бүрмөсөн чөлөөлөх хэрэгтэй.

Зочин
Зочин
Reply to  Зочин

Одоо галаа юу даа.

Зочиpн
Зочиpн

medeend ogoh unelgee hog

Баярбаатар
Баярбаатар

Зөвлөхүүд, багууд нь гэж захын компани ч тоохооргүй байхлаар чинь ийм зөвлөл байгуулах нь зөв ш дээ. Тэр Зулаа гээд хүүхэн бол юугаа ч зөвлөдөг юм гайхаад байдаг юм. Юу ч хийдэг юм. Ганц гялтайх нь тэр Даваадалай л байна. Ер нь зандан дарга хэзээний л баг, чадвах муутай байсан дөө.

Зочин
Зочин

НОХОЙНУУД ЭЗЭНДЭЭ ҮНЭНЧ ТЭД ХАЯЖ ӨГСӨН ХООЛЫГ НЬ ГАЗАРТ ХҮРГЭЛГҮЙ ГУДРАМОЙ ЭЗНЭЭ ҮРГЭЛЖ ТАС ШИРТЭН СҮҮЛЭЭ ШАРВАГНУУЛАН ХАА ЯВСАН ГАЗАР НЬ ГАР ХӨЛИЙГ НЬ ДОЛООН СҮҮЛЭЭ ШАРВАН ДОЛООМОЙ.ЭЗНИЙХЭЭ ҮГНЭЭС ГАЖВАЛ ЯАДГИЙГ ШАДАР САЙД АМАРСАЙХАН ХАРУУЛСАН ТЭРЭЭР ӨӨР ЭЗНИЙ ХОТЫГ МАНАЖ ДАЛЧИГНАСНЫХАА ТӨЛӨӨ ЧӨТГӨР ШУЛАМ РУУГАА УУРЛАН ОДСОН.МАН ИРГЭДИЙХЭЭ АМЬДРАЛЫГ УЛНААС ШАГАЙНД АЦРАХ ТӨЛӨВ ҮНЭХЭЭР АЛГА ШҮҮ ИРЭХ СОНГУУЛИАР МАЙ ШҮҮ

Судлаач Нямдэлгэр
Судлаач Нямдэлгэр

ХҮРЭЛСҮХ ХҮМҮҮСТЭЙ ИХ УДААН ЯВДАГ ТЭР ЧИНЭЭГЭЭРЭЭ НЯГТАРДАГ, ЗАНДАН БОЛ ONE TIME АРГААР ЯВДАГ СҮҮЛДЭЭ АРГА НЬ БАРАГДАЖ БАЙХ ШИГ. ЭНЭ ЗӨВЛӨЛ БОЛ ТӨРД ХЭДЭН ЗУУН УДАА БАЙГУУЛАГДАЖ АЛГА БОЛЖ БАЙСАНТАЙ Л АДИЛ ШҮҮ ДЭЭ.

MAN iin anhan shatnii gishuun
MAN iin anhan shatnii gishuun

Zandanshatar namiin darga bolj chadaagui odoo ene baidlaaraa 27 ond yrunhiilugch ch bolj chadahgui . uur hun devshij taarah baih, hulgaitai temtsene gesen tag chig. hadnii zavsar havchuulagdsan haliunii zulzaga boljee huurhii

Зочин
Зочин

2027, 2028 онд ман олонх болж чадахгүй. эдний байгаа царай чадамж нь ердөө л энэ

Зочин
Зочин

Энэ төр засаг бүтэхгүй ээ. Засаглал хуваах онол, парламeнтийн засаглал төрийн онолын талаар Тэмүүжин гишүүн энэ 125 малдаа хичээл орвол таарна

Зочин
Зочин

Давхар дээлтэй 20-гоо яая гэж байхад энэ хэд бас юувдээ. Сүүлдээ парламeнт нь гүйцэтгэх засгаа хянаж чаддаггүй, хариуцлага тооцож чаддаггүй байдалтай болчихоод байна. Дээр нь нэмээд eрөнхийлөгч нь орж ирж бас холионо. Бүтэхгүй ээ

Змапочин
Змапочин

?зандан хориглолтоо сайн бэлдэж бна гэхдээ хориглолтыг нь ард түмэн тас татна

Зочин
Зочин

Юу нь буруу гэж, харин дээрх УИХ-ын гишүүд өөрсдөө зөвшөөрсөн байх хэрэгтэй. Дажгүй залуус орсон байна

Зочин
Зочин

Хараа хяналт гэж алга болно

Irgen
Irgen

Gishvvd dotroosoo zuvlvvldeg aaan !? ...

Зочин
Зочин

Баахан агeнтлаг, орон тооны газрууд байгуулж төсөв данхайлгаж байснаас ийм нам харгалзахгүй зөвлөл ажиллах нь зөв. Их хурлын гишүүд ажиллах ёстой.

Иргэн
Иргэн

Болж бнаштээ. Салбараа мэддэг, дуугардаг гишүүдээс сонгосон бна. Сайн үр дүнд хүрч л байвал чөтгөрөөс ч зөвөлгөө авсан яадаг юм бэ ер нь. Зөвөлгөөштээ...ямар даалгавар авах гээд бгаа биш. Болж бгааг нь болж бна гээд хэлчих сэтгэл алга болсон юм бнаа Монголчуудад. Юу ч хийсэн таалагдахгүй..

Холбоотой мэдээ

Back to top button