Нийгмийн

Орон нутгаас Улаанбаатар хотыг зорих иргэдийн хөдөлгөөн ихсэж байна

Нийслэлийн онцгой комиссын шуурхай штабаас сүүлийн 24 цагт зохион байгуулсан арга хэмжээ, үр дүнгийн тухай мэдээллийг өглөө. Нийслэлийн Онцгой комиссын Шуурхай штабын удирдлагын багийн гишүүн Э.Эрдэнэбаатар:

"QR кодтой холбоотой асуудлаар иргэдийн санал хүсэлт их ирж байна. Тус кодыг төрийн албаны тусгай чиг үүргийн 13 байгууллагын ажилчид, яаралтай тусламж үйлчилгээ авах шаардлагатай иргэдийг саадгүй нэвтрүүлэх үүрэгтэй. Иймд бусад хүмүүс аль болох гэрээсээ гарахгүй байхыг сануулья. Хөл хорио одоог хүртэл хэвийн үргэлжилж байна. Улаанбаатар хот өндөр эрсдэлтэй бүс хэвээр байгаа учир орон нутгийн хүмүүс аль болох ирэхээс зайлсхийх хэрэгтэй.

Гэтэл орон нутгаас Улаанбаатар хотыг зорих иргэдийн хөдөлгөөн ихсэж байна. Хөдөө орон нутгийнханд хэлэхэд Улаанбаатар хот руу хөл хорио хэвээр үргэлжилж байна. Ялангуяа самарт явсан хүмүүс хот руу орохоор үймээн үүсгэж байна” гэв.

О.ЭНЭРЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button