Нийгмийн

Сураггүй алга болсон малчныг эсэн мэнд олжээ

Баянхонгор аймгийн Баацагаан сумын харьяат 32 настай малчин А, Говь-Алтайн Шарга суманд отор хийж яваа аж. Тэрбээр энэ сарын 06-ны 23:00 цагт сумын төвөөс гэр рүүгээ автомашинаар яваад сураггүй болсон байна.

Энэ тухай дуудлагыг өчигдөр 09:15 цагт хүлээн авч, тус сумын Засаг даргаар ахлуулсан иргэд эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 11:00 цагт Яргайтын-Ам гэдэг газраас эсэн мэнд олжээ.

Э.СИЙЛЭН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button