Нийгэм мэдээ

Аврагчид ус, хөөсний нэмэлт савтай бүрэн тоноглогдсон машинтай боллоо

Онцгой байдлын байгууллагад улсын төсвийн хөрөнгө оруулалтаар тусгай зориулалтын гал түймэр болон эмнэлгийн, аврах ажиллагааны нийт 30 автомашиныг гардуулан өглөө.

Тодруулбал, “ISUZU” маркийн ус болон хөөсний нэмэлт савтай, бага оврын гал түймэр унтраах хүчин чадал бүхий 18 автомашин, гал түймэр унтраах, аврах ажиллагааны “ISUZU” маркийн хоёр тоннын багтаамжтай усны нөөцийн савтай гал унтраах төхөөрөмжөөр иж бүрэн тоноглогдсон дөрвөн автомашин, хүн тээврийн “IVECO” маркийн 11 хүний суудалтай зургаан автомашин, эмнэлгийн зориулалттай “KIA” маркийн иж бүрэн эмнэлгийн хэрэгслээр тоноглогдсон хоёр автомашиныг хүлээлгэн өглөө.

Эдгээр автомашин нь сүүлийн үеийн дэвшилтэт техник бүхий иж бүрэн тоноглогдсон, алба хаагчдын ажлыг хөнгөвчлөх боломжтой аж.

Б.ХАШ-ИЛД

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button