Нийгэм мэдээ

Хунт нуурт живсэн машиныг татаж гаргажээ

Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо Хунт нуурын мөс цөмөрч "Toyota chaser" маркийн суудлын автомашин живсэн тухай дуудлага өчигдөр буюу гуравдугаар сарын 11-ны өдрийн 18:00 цагт Онцгой байдлын газарт иржээ. 

Дуудлагын дагуу нийслэлийн Аврах ангийн алба хаагчид , Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагч нар 07:30 цаг ажиллаж татан гаргасан байна. 

Цаг агаар дулаарч гол мөрөн, нуур, цөөрмийн мөсөн бүрхүүл нимгэрч, мөсний зузаан харилцан адилгүй байгаа үед  гол, мөрөн, нуурын мөсөн дээгүүр авто тээврийн хэрэгслээр  хөдөлгөөн үйлдэхгүй, тээвэр хийхгүй байх, бага насны хүүхдийг гол, мөрөн, нуурын мөсөн дээр тоглуулахгүй байхыг анхааруулж байна.

Б.НОМТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button