Нийгмийн

БНСУ-д суралцах хүсэлтэй оюутан, залуус УОК-д хүсэлт гаргажээ

БНСУ-д улсад суралцахаар болсон оюутан залуус манай редакцад хандлаа. Тэд УОК-д тараах өргөдлийг хүргүүлж байна.

УОК-комисcд өргөдөл гаргах нь:

БНСУ- д суралцахаар өвлийн элсэлтэд материалаа өгч, дотуур байр, сургалтын төлбөр, зуучлалын хөлс болон визийн хураамжийн мөнгө өгч, визээ авсан. Гэвч Ковид-19 өвчний улмаас арваннэгдүгээр сарын тусгай үүргийн нислэг цуцлагдсан. Бид арванхоёрдугаар сарын 15-наас өмнө БНСУ-д очихгүй бол суралцах виз, тэтгэлэг цуцлагдаж, цаг хугацаа, мөнгө санхүү, сэтгэл санааны хохирол амсах юм.

Та бүхэн Монголын ирээдүй болсон оюутан залуустаа суралцах боломж олгож арванхоёрдугаар сарын15-наас өмнө тусгай үүргийн нислэг гаргаж өгнө үү.

Өргөдөл гаргасан: БНСУ-д суралцах хүсэлтэй оюутан залуус

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button