Хятад эрдэмтэд нэгэн шинэ вирус ковидтой ижил аргаар хүний эсэд нэвтэрдгийг илрүүлжээ

БНХАУ-ын эрдэмтэд сарьсан багваахайгаас шинээр илэрсэн HKU5-CoV-2 нэртэй вирус нь коронавирустэй ижил аргаар хүний эсэд нэвтэрдэг болохыг илрүүлжээ. Энэ нь тус вирус ирээдүйд хүнд халдварлах боломжтой гэдгийг эрдэмтэд анхааруулсан байна.
“Cell” сэтгүүлд мягмар гарагт /2025.02.18/ нийтлэгдсэн судалгаа нь SARS-CoV-2-той харьцуулахад HKU5-CoV-2 нь тийм ч хялбар хүний эсэд нэвтэрдэггүй аж. Лабораторийн туршилтаар HKU5-CoV-2 нь гадаргуу дээрээ ACE2 уураг ихтэй хүний эсэд халдварлуулжээ. Бусад туршилтаар судлаачид тэрхүү вирусийн эсрэг ажилладаг эсрэгбие болон эмийг илрүүлсэн юм.
“Bloomberg” агентлаг баасан гарагт /2025.02.21/ энэ талаар мэдээлэхдээ тус судалгаа нийтлэгдсэний дараа ковидийн вакцин үйлдвэрлэдэг компаниудын хувьцааны ханш нэмэгдсэн гэжээ.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Nomingiin bayrsaihanii naiz nymdavaa er emgui hogiin hulgaich shorongiin horidol
Дахиад л Ухань уу. Вирус нь өөрчлөгдсөн ч газар байршил нь өөрчлөгдөөгүй айн.