Нийгмийн
Архангайн иргэдийг түргэвчилсэн шинжилгээний хариунд үндэслэн НИЙСЛЭЛ РҮҮ нэвтрүүлнэ

Архангай аймгийн Онцгой комиссоос өнөөдөр Нийслэлийн онцгой комисс болон Улсын Онцгой комисст хүсэлт хүргүүлжээ.
Тодруулбал, Архангай аймгаас Улаанбаатар хот руу зорчсон иргэдийг түргэвчилсэн шинжилгээний хариуг үндэслэн авто тээврийн товчоодоор нэвтрүүлэх хүсэлт гаргасан байна.
Нөхцөл байдлаас хамааран АОК-оос гаргасан хүсэлтийг УОК хүлээн авч, тус аймгийн иргэдийг түргэвчилсэн оношлуурын шинжилгээнд үндэслэн Улаанбаатар хот руу нэвтрүүлэхээр болжээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.