НИЙГЭМ

Шадар сайд Я.Содбаатар ДЭМБ-ын суурин төлөөлөгчтэй цахимаар уулзлаа

Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Я.Содбаатар Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын суурин төлөөлөгч Сергей Диордицатай цахимаар уулзжээ.

Уулзалтаар “Ковид-19” халдвараас урьдчилан сэргийлэх, хамгаалах, тархалтын нөхцөл байдлын талаар санал солилцож, цаашдын хамтын ажиллагааны чиглэлүүдээ тодорхойлсон байна.

Энэ үеэр талууд ХӨСҮТ-ийн тандалт судалгааны багийг чадавхжуулах, салбар хоорондын мэдээлэл солилцох, хариу арга хэмжээний уялдаа холбоог сайжруулах чиглэлээр хамтран ажиллаж байсны үр дүнд эхний үе шатанд эрсдэл багатай даван туулах боломж бүрдсэнийг онцолжээ.

Харин цаашид шинжилгээ хийх түр цэгийн тоог нэмэгдүүлж, шинж тэмдэггүй тохиолдлыг тандалтаар эрт илрүүлэн, шинжилгээ хийснээр нөхцөл байдлыг хяналтандаа авч нийгэм, эдийн засгийн амьдралыг тасалдуулахгүй байх тал дээр анхаарч ажиллахаар болсон аж.

Мөн орон нутгийн бэлэн байдлыг хангах, шуурхай штабын баг бүрэлдэхүүнийг чадавхжуулах, хариу арга хэмжээ, эрт илрүүлгийг зохион байгуулах зэрэгт дэмжлэг үзүүлэхээр бэлтгэгдсэн салбар хоорондын зөвлөх багийг томилон, орон нутагт ажиллуулахаар боллоо.

Эх сурвалж: Онцгой байдлын ерөнхий газар

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button