НИЙГЭМ
ХӨСҮТ-д 100 мал хандивласан Д.Мөнхзулыг НАМЭХ-ны “Нийгмийн зүтгэлтэн” одонгоор шагнажээ

Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын малчин Х.Хашчулуун, Д.Мөнхзул нар жавар тачигнасан хөхөө өвлийн хүйтнээр 100 мал төхөөрч, янзлаад тэгээд бүр хаа холоос унаанд ачин, зорьж ирээд ХӨСҮТ-д хандивласан билээ.

“Уг нь 100 ямаагаа амьдаар нь хандивлая гэж анхандаа бодсон юм. ХӨСҮТ-ийнхэн очиж төхөөрнө, Улаанбаатарт авч ирэхээс авхуулаад баахан ажил удах байх гэж бодоод гаргаад, ачаад ирлээ” хэмээсэн тэд нутагтаа очжээ.

НАМЭХ-ноос Д.Мөнхзулыг “Нийгмийн зүтгэлтэн” одонгоор шагнав.
Ханилаад 18 жил болж буй Х.Хашчулуун, Д.Мөнхзул нартай хийсэн ярилцлагыг ЭНД дарж уншина уу.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.