Нийгмийн

ХӨСҮТ-д 100 МАЛ ХАНДИВЛАСАН ГЭР БҮЛ: Эмч нар баярлаж байгааг хараад хаа холоос ядарч ирснээ мартчихсан

“ХӨСҮТ-ийнхэн цар тахлын үед олон хүн эмчлээд ядарч байгаа нь ойлгомжтой. Аяга шөл ч болтугай хийгээд ууг гэж бодоод 100 ямаа төхөөрөн, гулуузалж, янзлаад, толгой, шийр, гэдэстэй нь хамт ачаад ирлээ. Хэдийгээр хөл хориотой байгаа ч ганц хоногийн өмнө болтугай өгье гээд их яарлаа. Замд цайны газар ажиллахгүй ёстой гүрийсэн. Өнөөдөр (өчигдөр) Улаанбаатарт ирэнгүүтээ шууд ХӨСҮТ-д очиж, хүлээлгэн өгөхөд эмч нар баярлаж буйг нь хараад хаа холоос ядарч ирснээ мартчихсан” гээд инээмсэглэх тэднийг Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын малчин Х.Хашчулуун, Д.Мөнхзул гэдэг.

Гал голомтоо бадраан, ханилаад 18 жил болж буй тэд нутгаасаа өөрсдийн биеэр зорьж ирээд ХӨСҮТ-д бэлдэж төхөөрсөн 100 ямаагаа хандивласан юм. Тэгэхдээ машины бензин, жолоочийн хөлснөөс авхуулаад бүх зардлыг хувиасаа гаргаж байгаа гэнэ. Нэг талдаа зөвхөн бензиний зардал 600.000 төгрөг болсон гэнэ лээ.

 Жавар тачигнасан хөхөө өвлийн хүйтнээр 100 мал төхөөрч, янзлаад тэгээд бүр хаа холоос унаанд ачин, зорьж ирээд өгнө гэдэг хийх ажил нь үргэлж ундарч байдаг малчин гэр бүлд амаргүй даваа. Өгье, хандивлая, тусалъя гэж үнэхээр сэтгэл гарган, чин сэтгэлээсээ хичээсэн хүний л хийх зүйл. Сэтгэлийн өглөгт хязгаар үгүйн, өгье гэж чин сэтгэлээсээ хүссэн хүнд боломж, шийдэл үргэлж олддогийн тод жишээ энэ.

Тэдэнтэй хамт Төмөрбулаг сумын Засаг дарга Г.Бямбасүрэн, тус сумын хоёрдугаар багийн дарга Н.Бямбачулуун нар ирсэн юм.

Халуун сэтгэлээ дэлгэсэн тэдэнтэй 2020 оны арванхоёрдугаар сард ярилцсанаа сонирхуулъя.

Г.БЯМБАСҮРЭН: АЖЛАА ИЙМ БУЯНТАЙ ҮЙЛЭЭР ЭХЛҮҮЛСНИЙГЭЭ БЭЛГЭШЭЭЖ БАЙНА

Төмөрбулаг сумын Засаг дарга Г.Бямбасүрэн “Аль ч шатны удирдлага ард иргэдийнхээ санал, санаачлагыг дэмжих их чухал. Цар тахлын хүнд үеийг хамтдаа даван туулъя гэсэн Х.Хашчулуун ахын санаачлагыг дэмжээд хамт ирлээ. Би Засаг даргын ажлаа аваад удаагүй байгаа. Ажлаа ийм сайхан буянтай үйлээр эхлүүлснийгээ бэлгэшээж байна. Бусдыг баярлуулах их сайхан. Нутагтаа очоод илүү идэвхтэй, санаачлагатай ажиллах урам авлаа.

Төмөрбулаг сум Эрчим үүлдрийн ямаагаараа алдартай. Эрчим үүлдрийн ямааг үржүүлж яваа гол малчдын нэг нь Х.Хашчулуун ах, Д.Мөнхзул эгч. Тэд өнөөдөр Эрчим үүлдрийн  100 ямаагаа ХӨСҮТ-д хандивлалаа” гэв.

Н.БЯМБАЧУЛУУН: БУЯНТАЙ ҮЙЛ ХИЙСЭН МАЛЧДААРАА БАХАРХАЖ БАЙНА

Мөн Н.Бямбачулуун дарга “Багийн маань малчин гэр бүл ийм сайхан санаачлага гарган, буянтай үйл хийснээр нь бахархаж байна. Долоо хоногийн өмнө Хашчулуун ах над руу утсаар холбогдоод “ХӨСҮТ-д хандив өргөх бодолтой байна. Тэгж болох болов уу” гэсэн. Тэгэхээр нь би дэмжээд, сумынхаа Засаг даргатай ярилцсан. ХӨСҮТ-тэй холбож өгсний дараа “Хань бид хоёр хот руу ямар бичиг баримт бүрдүүлж, яаж явах учраа олохгүй мунгинана. Бид хоёртай хамт та хоёр явах боломж байна уу” гэсэн. Иргэнийхээ ийм санаачлагыг бид хоёр дэмжилгүй яах вэ.

Хөл хорионы үед Хөвсгөлөөс Улаанбаатарт ирэх амаргүй байлаа. Улаанбаатарт явж байхад зарим цагдаа зогсоохоор нь “Хөвсгөлөөс дөнгөж орж ирлээ. ХӨСҮТ-д хандив өргөх гэж явна” гэхэд тоохгүй байна лээ. “Тэр хамаагүй ээ. Энэ замаар явуулахгүй” гэсэн. ХӨСҮТ-ийн гаднаас махаа тэргэн дээр түрээд, дотогш нь оруулж буй эмч нар баярлаж буйг нь хараад их сайхан санагдсан” гэлээ.

ХӨСҮТ-д 100 ямаа хандивлан, бусдад үлгэрлэсэн Х.Хашчулуун, Д.Мөнхзул нартай ярилцлаа.

ЗУРАГТААР ЦАР ТАХЛЫН ТУХАЙ МЭДЭЭ ҮЗЭЖ БАЙГААД ГЭНЭТ ШИЙДСЭН

-Сайн явж ирэв үү. Юуны өмнө та хоёр манай уншигчдад өөрсдийгөө танилцуулна уу?

Х.Хашчулуун (Х.Х)- Өө, сайн явж ирлээ. Намайг Хөрөнгөөгийн Хашчулуун гэдэг. Аймгийн алдарт уяач, сумын сайн малчин. Манайх Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын хоёрдугаар багт мал маллаж амьдардаг. Энэ жил сайхан өвөл болж байна. Өвс, ногоо сайтай, цас багатай, мал тарган, өнөтэй байгаа.

Д.Мөнхзул:- Намайг Дамбийн Мөнхзул гэдэг. Бид хоёр ханилаад 18 жил болж байна. Хань минь 16 настайгаасаа Нэгдлийн адуу хариулсан. Тэр цагаас өнөөг хүртэл ямаа дагнан маллаж байгаа. Би Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын Хөхөө багийн нутагт төрсөн. Ханьтайгаа танилцан, гал голомтоо бадрааснаас хойш Төмөрбулаг суманд амьдарч байна.  Миний аав Ч.Дамбий, ээж Сосор маань Чандмань-Өндөр сумынхандаа нэр хүндтэй, сайхан хүмүүс байсан. Өвөө минь Цогт гэдэг хүн байж билээ. “Алтан гадас” одонтой, малчин хүн байсан юм.

-100 ямаа төхөөрөн, хаа хол Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумаас ачиж ирээд ХӨСҮТ-д хандивласнаар нь олон хүн бахархаж байна. Энэ санаа та хоёрт хэрхэн төрөв?

ХХ:- Би зурагтаар цар тахлын тухай мэдээ үргэлж үздэг. Коронавирус гараад хэр удаж байгаа билээ. Энэ олон хоногт хамгийн их ядарч, ачаалалтай ажиллаж, хүнд нөхцөлд байгаа хүмүүс бол ХӨСҮТ-ийн эмч, ажилчид. Коронавирусийн тохиолдлын тоо өдрөөс өдөрт нэмэгдэн, ХӨСҮТ-ийн эмч нар хүртэл халдвар авч байгаа шүү дээ. Тиймээс тэдэнд бага ч болтугай дэм, тус болохын тулд 100 ямаа хандивлалаа.  

Д.М:- Хүү минь арванхоёрдугаар ангид сурдаг. Ханийнхаа санаачлагыг хүү бид хоёр дуртайяа дэмжсэн. Гэр бүлээрээ ярилцаж байгаад 100 ямаа хандивлахаар шийдсэн юм. Үүнийгээ сум, багийн даргадаа уламжлахад биднийг их дэмжсэн. ХӨСҮТ-тэй холбож өгөн, Хөвсгөлөөс хамт ирээд өнөөдөр цуг хандивлалаа.

ХӨСҮТ-ИЙНХЭНД АЖИЛ УДАХГҮЙН ТУЛД БҮГДИЙГ НЬ ТӨХӨӨРӨӨД, АЧААД ИРЛЭЭ

Х.Х:- Уг нь 100 ямаагаа амьдаар нь хандивлая гэж анхандаа бодсон юм. ХӨСҮТ-ийнхэн очиж төхөөрнө, Улаанбаатарт авч ирэхээс авхуулаад баахан ажил удах байх гэж бодоод гаргаад, ачаад ирлээ.

Д.М:- Бүгдийг нь сайхан янзлаад, толгой, шийр, гэдэснийх нь хамт авч ирсэн. Зөвхөн гулууз биш юм шүү. 100 ямааг төхөөрч авч ирээд хандивласан гэсэн үг. Малд байдаг бүх зүйлийг нь авчирлаа.

-Бүгд танай мал уу?

Х.Х:- Тийм ээ. Манайх 1400 гаруй ямаатай. Үүнээсээ хандивлалаа.

МАНАЙ НУТГИЙНХАН БИДНИЙГ ДЭМЖЭЭД ҮНЭГҮЙ ТӨХӨӨРЧ ӨГСӨН

-Өвлийн хүйтэнд 100 ямаа төхөөрнө, янзална гэдэг бүл шаардсан, амаргүй ажил. Хэр хугацаа зарцуулав?

Д.М:- Манай нутагт нэг малыг 4000 төгрөгөөр төхөөрдөг. Гэдсийг нь арилгах үнэ тусдаа. Нутгийнхан маань бид хоёрын санаачлагыг дэмжээд, бүгдийг нь үнэгүй төхөөрч өгсөн. “Та хоёр ийм сайхан буяны үйл хийж байхад бид дэмжинэ” гээд ёстой тал талаасаа цуглаад, туслалаа.

-Яасан мундаг юм бэ. Хамтын хүчээр том ажлын ард гарч.

Х.Х:- Харин тийм ээ. Сэтгэлээрээ тусласан нутгийнхандаа их баярлаж байна. Цаг үе ийм хүнд байгаа болохоор ХӨСҮТ-ийнхөнд ганц өдрийн ч болтугай өмнө авч ирж өгөх сөн гээд их яарлаа.

Манай гэр бүлийн санаачлагыг дэмжин, бүх талаар тусалж, хамт ирсэн Төмөрбулаг сумын Засаг дарга Бямбасүрэн, Хоёрдугаар багийн дарга Бямбачулуун нарт баярлалаа. Энэ үйлийг хийхэд их нэмэр боллоо. Мэдлэг боловсролтой шижигнэсэн хоёр даргатай болсон, сая. Ийм чадвартай, мэдлэгтэй, сэтгэлтэй боловсон хүчин Төмөрбулаг сум, хоёрдугаар багийн дарга болсонд баяртай байна.

-Нутгаасаа наашаагаа хэзээ гарав?

Д.М:- Өчигдөр (уржигдар) өглөө Төмөрбулаг сумын, хоёрдугаар багийн Засаг дарга, хоёр жолоочийн хамт гарсан. Шөнөжин яваад, өнөөдөр 14.00 цагийн үед 22-ын товчоон дээр ирсэн. Замд цайны газар ажиллахгүй, жаахан яваад л шалгуулах амаргүй байлаа. Улаанбаатарт орж ирэнгүүтээ шууд ХӨСҮТ-д очоод, хандивлалаа. Ямар ч байсан хичээн, зүтгэсээр байгаад зорилгодоо хүрлээ.

ХӨСҮТ-ИЙНХЭН БАЯРЛАЖ БУЙГ ХАРААД ЯДАРСНАА Ч МАРТЧИХСАН

ХӨСҮТ рүү зөөж байгаа нь.

-ХӨСҮТ-ийнхөн та хоёрт юу гэж хэлсэн бэ?

Х.Х:- Их баярлаж байна лээ. ХӨСҮТ-ийн дарга Д.Нямхүү эмч коронавирусийн халдварыг дарахдаа 200 хувь итгэлтэй байгаад нь их урамшлаа. Үнэхээр зөв зүйл хийжээ гэж бодож сууна. Д.Нямхүү эмч “Сэтгэл байвал хүн юуг хийж чадахыг та бүхэн үлгэрлэлээ. Эгэл жирийн малчин хотон дахь малнаасаа 100-г нь төхөөрөөд, бүр өөрсдийн биеэр ачиж ирээд, хандивлана гэдэг ямар их сэтгэл вэ. ХӨСҮТ-ийн эмч, ажилчид үнэхээр их урам авлаа. Баярлалаа” гэж хэлсэн. Өнөөдөр ХӨСҮТ-ийн эмч, ажилчид баярлаж буйг хараад ядарснаа ч мартчихсан.

-Олон өдөр уйгагүй зүтгэсэн ажлаа бүтээснийхээ дараа өөрсдөөрөө бахархсан уу?

Д.М:- Бахархалгүй яах вэ. Сайхан санагдсан. Хандив өргөсөн гээд бид хоёрын нэр гарах чухал биш. Гол нь нутаг усны минь нэр гарах чухал юм шүү. “Хөвсгөл аймгийн Төмөрбулаг” сум гээд дурьдагдвал, дурсагдвал тэгээд л болно.

Х.М:- Аав минь аймгийн алдарт уяач. Анхны “Их хурд”-д улаан морио долоод давхиулж байсан. Аав минь “Хүнд тустай, дэмтэй явахад өөрийн хэрэг аянаа бүтнэ” гэж үргэлж захьдаг. ХӨСҮТ-д хандив өгч байхдаа аавынхаа захиасыг бодон, сэтгэл их хөдөллөө.

-Жолоочийн хөлс, бензин гэх мэт бүх зардлыг хувиасаа гаргаж байгаа юу?

Д.М:- Тийм ээ. Төмөрбулаг сумаас ирэхэд нэг талдаа 600.000 төгрөгийн бензин зарцууллаа. Үүн дээр жолоочдоо өдөрт 100.000 төгрөгийн хөлс өгч байгаа. Хөлслөөд гурав дахиа хонож байна. Төмөрбулаг сумын ЗДТГ-аас биднийг дэмжээд нэг машин гаргаж өгсөн, хөлс авахгүй гэсэн.

АЯГА ШӨЛ Ч БОЛТУГАЙ ХИЙЖ УУГ ГЭЭД ЯАРСААР ИРСНИЙ ХЭРЭГ БҮТЛЭЭ

-Тэгэхээр Улаанбаатарт ирээд, буцаж очиход зөвхөн бензин, жолоочийн хөлсөнд 1.8 сая төгрөг зарцуулах нь.

Х.Х:- Тэгнэ. Гэхдээ гол зорилгоо л биелүүлсэн болохоор мөнгө яах вэ. Мөнгийг олж болно шүү дээ. Тэнхлүүн явахад тэмээгээр тусласнаас тэвдэж явахад тэвнээр тусласан нь дээр гэдэг дээ. Аяга шөл ч болтугай хийгээд ууг гээд яаран яарсаар ирсний хэрэг бүтлээ.

-Хөл хорионы үед иргэд хандив өгөхөөр Хөвсгөлөөс Улаанбаатарт ирэх нь битгий хэл гэрээсээ ч гарахгүй байхыг чухалчилж буй. Хөл хорио тавигдахаар ирье гээд хойлуулж болох л байсан. Та хоёрын хандивын гол зорило юу вэ?

Д.М:- Цар тахлын хүнд үед одоо улс оронд маань ард түмний дэмжлэг, тусламж их чухал. “Амьдрал хэцүү байна” гээд зөвхөн авах бус иргэд бид ч мөн улсдаа боломж, бололцооныхоо хэрээр өгье. Аливаа зүйлийн эхлэлийг тавих амаргүй. Боломж, бололцоогүйгээ өмнөө тавьсан бол өвлийн хүйтнээр хэдэн малаа орхиод, Хөвсгөлөөс ирэх шиг амаргүй зүйл үгүй. Энэ олон малыг гаргаад, ачаад авч ирэх ч мөн шаггүй ажил шүү дээ. Гэхдээ бид хоёр тийм шалтгааныг урьтал болгохыг хүсээгүй. Зүгээр л болгоё, бүтээе гэж бодсон юм. Юмыг болгоё гэж чин сэтгэлээсээ хичээвэл гарц гаргалгаа, арга нь олддог юм шүү. Биднээс олон хүн үлгэрлээсэй, малчид маань буухиалаасай гэж хүсэж байна. Энэ л хандивын маань гол зорилго.

-Ар тийшээгээ, малдаа хэр санаа зовж байна вэ?

Х.Х:- Манайх таван туслах малчинтай. Хүүхдийн хичээл орохгүй, гэртээ байгаа. Тэд минь найдвартай болохоор санаа зовохгүй байна.

БИД ХОЁР БУСДААС ЕР ГАР ТАТДАГГҮЙ, ҮРГЭЛЖ ДЭМ БОЛОХЫГ ХИЧЭЭДЭГ

-Та хоёр өмнө нь сайн үйл хийж, хандив өргөж байсан уу?

Д.М:- Бид хоёр үргэлж бусдад тусалж, дэм болохыг хичээдэг. Сумд шатрын тэмцээн хийхээр боллоо гэхэд л мөнгө хандивладаг. Сургуулийн ой, багийн төвд засвар хийхэд ч боломжоороо дэмжлэг үзүүлдэг. Эхнэр нь амаржсан айлд хонь гаргаад өгөх буян шүү дээ. Хот руу яаралтай явах ажил гарлаа, зардал байдаггүй гээд хүн таарахад аль болох туслахыг хичээдэг. Бусдаас ер гар татдаггүй. Тэглээ гээд бид хоёр муудаагүй. Харин ч олонтойгоо сайхан амьдарч байна.

-Бусдад туслахын, байгаагаа бусадтай хуваалцаад явахын хамгийн сайхан нь юу вэ?

Х.Х:- Малын буян дундаршгүй. Чин сэтгэлээсээ хичээгээд, хөдөлмөрлөөд л байвал буян хишиг нь ундраад л байдаг. Бусдад дэмтэй, тустай явах их сайхан. Хүнд туслахын хэрээр хөөцөлдсөн ажил хүртэл аяндаа бүтчихдэг.

-Нутаг руугаа хэзээ буцах вэ?

Д:М- ХӨСҮТ-д хандив өгснийхөө дараа шинжилгээ өгсөн. Хариу нь гарчихвал маргааш (өнөөдөр) буцна. Хоёр дарга, хоёр жолоочийнхоо хамт нутгийнхаа айлд хонож байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
52 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2020-12-11 08:32

Энэ сайхэн хүмүүст эрүүл энх,сайн сайхан бүхнийг хүсьe.

Зочин
Зочин
2020-12-11 22:12
Reply to  Зочин

1000 т м�##�чдын с�##�хийг хаг�##�ж манлайл�##�. Ийм улсад л төрийн дэмжлэг өвс тэжээл олгох татвараас чөлөөлөх арга хэмжээ авч байв�##� зохилтой.Монгол улс олон зуун 1000 т м�##�чин,зуу зуун тэрбумтагтай хүнд үeд хөдлөөд өгнө байх.Төсөл тeндeрт орж байгаа компаниудын нийгмийн хариуцлагын т�##�аас нь суд�##�ж ш�##�гаруулж байв�##� зүйд нийцнэ.

Зочин
Зочин
2020-12-11 09:00

Gaigaltai heleh ug alga

Зочин
Зочин
2020-12-11 09:13

Аваад л байдаг шун�##�тай м�##�чид үхээд м�##� нь үлдээсэй

Зочин
Зочин
2020-12-11 11:54
Reply to  Зочин

Cham shg garuud harin uhej dald oroosoi. Tgwl mgl uls saihan boln

Battulga
Battulga
2020-12-11 09:25
Reply to  Зочин

Манай тэрбумтангууд байдгүй шүү. Нөгөө баатарууд монос хүрэлбаатар.ж.гранд баттөр.макс ганбаатар.баячуудаас 100сая татаас аваад корона вакцин авья

Eruul orshig
Eruul orshig
2020-12-11 12:21
Reply to  Battulga

Saihan yum daa...

та нарт баярлалаа
та нарт баярлалаа
2020-12-11 09:37

ХЭЦҮҮ цагт тэр холоос туслая гэж ирсэн та нарт баярл�##�аа. ТА нарын хүсэл, зорилого биелэх болтугай

Сг
Сг
2020-12-11 09:43

Сэтгэл нь агуу вмаа

Ц.Чулуунбаатар
Ц.Чулуунбаатар
2020-12-11 10:00

Нутгийн маань ажилсаг хөдөлмөрч , хүнд тусархаг дүү нарт т�##�арх�##� илэрхийлье? Арван цагаан буян нь арвай мэт арвижих болтугай.

зочин
зочин
2020-12-11 10:02

Сайхан сэтгэл ач буян нь үр хүүхдэд нь үлдэнэ дээ үлдэх үртэй хүн болгон ийм сэтгэлтэй байгаасай байрл�##�аа та нартаа

Зочин
Зочин
2020-12-11 10:03

Буян нь бум түмээр арвижих болтугай. Сайхан сэтгэлтэй бн доо. Гэр бүлд нь аз жарг�##� хүсьe

Zorigoo
Zorigoo
2020-12-11 10:24

Амьдр�##�ын эрээн бараан, зовлон жарг�##�ыг туулж үзсэн олонтойгоо уужуу явдаг бусдыгаа түмнийгээ гэсэн сэтгэл зүрхтэй хүмүүст баярлаж хүндэлж байна.

Зочин
Зочин
2020-12-12 09:33
Reply to  Zorigoo

Ама

Зочин
Зочин
2020-12-11 10:36

Unshaad l hooloi zangirch bna ymar saihan setgel we?dem demendee gedegdee bidnii mongolchuud ewtei bhdaa hvchtei ...Bvgded ni ervvl enh ajiliin undur amjilt hvsie.

Зочин
Зочин
2020-12-11 10:40

Мундаг гэр бүлд нь хамгаас сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Гайхалтай хос бн. Баярлалаа,ТА 2-т!
Гайхалтай хос бн. Баярлалаа,ТА 2-т!
2020-12-11 10:57

Хаа байсийм Хөвсгөлөөс өвлийн хар хүйтэнд ард иргэдийнхээ төлөө өөрсдөө өвчлөж ажиллаж буй ХӨСҮТийн сайхан сэтгэлт ажилтнуудад хандив өргөх гэж ирсэн энэ гайх�##�тай гэр бүлд сайн сайхныг хүсэн ёрөөё!
Ийм л сайхан сэтгэлтэйшт манай орон нутгийн шаргуй хөдөрмөрлөж,ажилдаг Монголчууд.

tuya
tuya
2020-12-11 11:01

Hovsgol aimgiin Tomorbulag sumiin m#lchid ????Hunii saihan setgel, iim saihan mongol hunii aguu setgel hovordson doo... nulimstai unshlaa. bayrlla

Зочин
Зочин
2020-12-11 11:43
Reply to  tuya

Ямааны мах тэр чигэрээ эм шүү дээ.
Сэтгэл гэж сүү шиг хүмүүс байнаа.
Сайн сайханыг танай гэр бүлд хүсье.
Буян чинь бороо шиг арвижаад ирнээ.
Баярлаад хэлэх үг ч багадана...

Дорнод
Дорнод
2020-12-11 11:13

Хөдөлмөр х�##�амж үйлчилгээний газрын дарга авгай бадамсүрэнгээр х�##�хавч хийж хууль бус үйлдлүүдээ үргэлжлүүлсээр байхуу. Авлига хээл хахууль төрийн сангуудаас мөнгө идэх өөрийн эрх ашигийн төлөө ажиллаж байгаа нь харамс�##�тай. Ш�##�гах газар нь ш�##�гаж хуулийн хариуцлага хүлээлгэ.

Зочин
Зочин
2020-12-12 13:10
Reply to  Дорнод

N

зочин
зочин
2020-12-11 11:15

Сайхан мэдээ байна Өгье гэвэл ганцаасаа гэгчээр Хүнд өгч чадахгүй Авч чадахгүй хүмүүс нь атаархадаг.

Зочин
Зочин
2020-12-11 11:31

нямхүү дарга юун баахан эрээн хувцас болчихоо вэ �####�а

Хөхчир
Хөхчир
2020-12-11 13:25
Reply to  Зочин

Дайны байд�##�д шахуу ажиллаж байгаа хүн ийм хувцас амсахгүй яах вэ дэ.Хатуу хөл ХОРИОНЫ ҮEД өмсөж байх нь зөв.Харин тэр ИХ гишүүд өмсөөд гүйх нь зохимжгүй бх.

зочин
зочин
2020-12-11 11:40

Төрийнхөн бол унац харж �##�бан хаагчдыг ялгаварлан атга юм шидсэн болдог..
Ард түмэн тэр тусмаа эгэл м�##�чид маань ийм л агуу сайхан сэтгэлтэй хүмүүс шүү дээ

Зочин
Зочин
2020-12-11 11:49

ямар сайхан сэтгэл вэ

Naraa
Naraa
2020-12-11 15:08
Reply to  Зочин

Ene m#lchin ail ynexeer mundag yumaa. Ger buld ni bygdeerend ni eryyl enx sain saixnig xysie.

зочин
зочин
2020-12-11 12:26

Т�##� Хангай уул ус шигээ сайхан сэтгэлтэй Монголын ард түмэн. Ийм л байдаг байхгүй

Зочин
Зочин
2020-12-11 12:29

hamgiin sain,saihaniig husen yerooe.ymar hoorhon yum be.buur setgel hodolchihloo.

Хорлоо
Хорлоо
2020-12-11 12:57

Ямар мундаг хүмүүс вэ? Өөрийн эрхгүй нулимс дуслуулан уншлаа.
Сайн сайхан бүхнийг хүсье.

Зочин
Зочин
2020-12-11 13:03

HUSUT-d ugsnuus hotiin zahaar amidarch baigaa hetsuu amidraltai humuust uguhgui dee. HUSUT tertei tergui baahan ulsaas tataas demjleg handiv avch baigaa, deedchuul ni dundaas ni idej tsavchij baigaa yanz buriin emnelgiin heregsel unetei shahaj baigaa, emch ajiltnuud ni tsalingaasaa gadna yanz buriin uramshuulal bonus avch baigaa. Tegsen murtluu ajlaa hariutslagatai hiihgui korona iheer aldsaar baigaa. Yahav alban yosnii avilgachin baiguulagad ni ugvul ingeed uls dayar reklamduulaad ner hund olno gej l humuus tootsooldog baih l daa z##luul

хүн
хүн
2020-12-11 14:26
Reply to  Зочин

Зөвхөн энэ хүний өглөгийн сэтгэл. Чи битгий заа

Зочин
Зочин
2020-12-11 13:26
Reply to  Зочин

Өвчтөнгүүдэд нь өгч бгам.Дандаа гараа тосоод амаа ангайгаад байлгүй ажил хий.Тогтвортой ажил хий.

Зочин
Зочин
2020-12-11 13:42

Ямааны оронд хонь өгч болохгүй байна уу

Хөвсгөлийн хүү
Хөвсгөлийн хүү
2020-12-15 11:50
Reply to  Зочин

Хуцаадаагаарай

hun
hun
2020-12-11 23:51
Reply to  Зочин

peee

Зочин
Зочин
2020-12-11 19:37
Reply to  Зочин

Манай аймгийн Төмөрбулаг сум хар ямаагаараа улсад �##�дартай

Зочин
Зочин
2020-12-11 19:34
Reply to  Зочин

Энэ м�##�чин 1400 ямаатай хүн гэсэн.Ямаагаа өгөхгүй өөр юу өгөх үү.Өөр хүнээс 100 хонь худ�##�даж авч өгөх үү

irgen
irgen
2020-12-11 18:30
Reply to  Зочин

dan ymaa dagnaj m#lladag gj bga bizdee

Irgen
Irgen
2020-12-11 15:11
Reply to  Зочин

Aldartai xar yamaa bainaa xo. Xar yamaani beldmel geed eruul mendin aldartai brend byteegdxyynyyd baigaa sh dee.

хүн
хүн
2020-12-11 14:25
Reply to  Зочин

Чи өөрөө яаж гийгүүлэв дээ.

ИРгэн
ИРгэн
2020-12-11 14:21

Ийм хүмүүс байс байдаг аа! Ямар сайхан зүйл вэ! Ёстой сэтгэлийн гүнд байгаа бүх зүйлийг хөндөж, х�##�двараас болгоомжлох айдас хүйдэсийг аваад хаячихлаа. Хэлэх үг �##�гаа. Их л юм санаанд буугад байсан яг илэрхийлэх гэхээр таг болчихлоо. Ямар ч гэсэн өөрийн эрхгүй самсаа шархирч, бахархлын бас т�##�архлын нулимс нүдийг бүрхэв. Би зөвхөн өөрөө х�##�дварлахаас айгаагүй юм шүү. Өдөр бүр дахин х�##�двар бүү илрээсэй гэж, хүн бүр маш сайн хичээгээсэй гэж, эмч нар маань бүү х�##�двар аваасай гэж... Зон олон маань урьдын адил аз жарг�##�тай, элэг бүтэн байхын тухайд сэтгэл зовниж суудаг "айдсаа" хэлж байгаа юм шүү. Иргэд маань ч миний адил сэтгэгдэлтэй байгаа гэж бодном. Энэ их хандив тусламжийг ийм их хүч хөдөлмөр гарган "х�##�уун цэгт" хүрч гардуулсан Хашчулуун, Мөнхзул хоёртоо болон нутгийнх нь х�##�уун сэтгэлээрээ тус�##�сан ард түмэнд Чин сэтгэлээсээ т�##�архаж, эрүүл энхийг хүсэн ерөөе! Сайн үйлс дэлгэрэг!

Seekv
Seekv
2020-12-11 15:47

Vneheeer ih baharhaj bna nutgiin ah egch 2t az jargal hvsie,

zochin/ender nastan/
zochin/ender nastan/
2020-12-11 17:24

Nutgiin mundag zaluus#aa zasag darga ymaanuudiig beltgej egsen khumuust ni estoui mundag bnaa. Bayarkhurgeed khabriig enetei saikhan dabaad ene aikhtar ebchniig daban tuulakhad mash ikh khubi nemer oruuljee emee ni KHTAGALIIN UUGUUL khun mash ikh saikhan sanagdaad nulimstai unshlaa

Сэрээтэр
Сэрээтэр
2020-12-11 17:51

Юу ч гэхэв дээ ийм үед баярл�##�аагаас илүү үг холбож чадахгүй байгаадаа зовж байна. Үнэхээр сэтгэл юм аа. Буян нь дэлгэрч яваг ээ. Өглөг нь буцаад буян болоод очино оо.

Зочин
Зочин
2020-12-11 18:44

Засаг даргаас бу�####�д нь баярл�##�аа.Аз жарг�##� улам дэлгэрэх болтугай

Томорбулаг, Агтын голын уугуул Гомбын Нарантуяа
Томорбулаг, Агтын голын уугуул Гомбын Нарантуяа
2020-12-11 20:36

1991 онд Ховсгол аймгийн 60 жилийн ойгоо тэмдэглэх тэр уед Томорбулаг сумын Ямаачин Цагаач гуай Монгол Улсын Ходолморийн баатар цолоо УБ хотод авчихаад ирээд аймгийнхаа Хур�##�д оролцохдоо Хурлын Индэр дээр гарч ирчихээд Аймгийн захиргааны ажилчдад 100 Хар Ямаа огье гэсихээд буулгаад явахад нь нутгийн анхаараа бахархаад хамар шаржирч бай билээ, Монголын хамгийн анхны Их хурд ур�##�даанд Их насанд Томорбулаг сумын уяач Хоронгоо гуайн морь Улсын тэр их �##�дарт уяачдын дунд Морио 7-д ур�##�дуулахад нь бас огшиж байлаа, Х.Хашчулуун маань Хоронгоо гуайн хуу нь юм Байна, сайн хуний ур суутэй гууний унага гэж аргагуй Сайхан хуу Байна, Ханьд нь баярл�##�аа, Таны Сайхан сэтгэл Монголыг Минь гийгуулгэ

Зочин
Зочин
2020-12-11 21:42

Манайд чинь бас тэрбумтанууд зөндөө байдаг билүү? Хурдан морь, бөх байлаад байдаг хүмүүс хаачсан бэ? Нутгийн зөвлөл энэ тэр чинь ланд 200, 570, байр өгөөд байдаг билүү? ХӨСҮТ-ийн эмч, ажиллаг�####�д бүгд нь орон байр, машин унааны юм бодно байгаа. Эмч, ажилчдыг байлла даа.

Зочин
Зочин
2020-12-11 23:40

Миний Монголын ард түмэн ёстой ийм л байдагсан.
Хийж байгаа үйлдэл хэлж байгаа үгнээс нь жинхэнэ Монгол хүний чанар нэвт мэдрэгдэж байна. Монголчуулын маань ариун чанар хэвээрээ л байгаа юм байна. Их баярл�##�аа!

Sereeter
Sereeter
2020-12-12 08:38
Reply to  Зочин

Saihan tun saihan baina.MGL chuudiin chin setgeliin ilerhiilel bolson ta 2 too az jargal husie

Доржпалам
Доржпалам
2020-12-12 08:10

Уулан Монголчууд бол ийм сайхан сэтгэлтэй хүмүүс дээ даан ч төр засаг маань үнэн муухай хүмүүс байдаг зөвхөн өөрсдийгөө л яаж баяжуулах ыг төлөө үхэн хатан зүтгэж байдаг тэгээд дараагийн сонгуульд ялагдсан бол олсон мөнгөө аваад хөгжилтэй орнуудад очоод �##�га болно Энэ хүмүүст сайн сайхан аз жарг�##�тай сайхан сэтгэл шигээ дэлгэрч яваарай ,

zochin
zochin
2020-12-13 07:25

Ulger duurualal bolson ene hoer m#lchiddaa bayar hurgeye. harin busad olon zuun myangan m#lchid ni haa baina ve? minii medehiin m#lchid buh tatvaraas chuluulugdsun, niigmiin daatgaliig nuhuj bugluulj baigaa, bainga uvs tejeeliin tuslamjtai, tur zasag, olon ulsiin baiguullaga, ih hurliin gishuudiin demjlegtei baidag. zud bolohoor bugd tusladag erguuleed ted odoo horio tseeriin ued amjirgaanii tuvshin hetsuu humuusd gants neg guluuz ugsun bol?

Холбоотой мэдээ

Back to top button