Б.Энхбаяр: Л.Оюун-Эрдэнэ өөрийнхөө хулгайг төөрүүлэх гэж бусад руу үндэсгүй нялзааж худал ярьдаг сэтгэцийн асуудалтай хүн

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ өнөө "Бодь"-ийн 110 сая ам.долларын гэрээтэй холбоотойгоор ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаярыг дурдаж, пост нийтэлсэн. Тухайлбал "Мөнгө мөртэй, эрх мэдэл хязгаартай шүү, Б.Энхбаяр аа. Одоохондоо энэ сэдвийг хуулийнхан дээр хүчээр барьж байгаа ч, 110 сая ам.доллар төмөр замд зарцуулагдаагүй баримт устахгүй ээ. Орлуулж болохгүй. Худал хурдан ч үнэнд гүйцэгдэнэ.Бодийг хаацайлж мөнгө олж, албан тушаал ахисан шиг, 14 давхарын дээрэм гэж байгаад Эрдэнэтийн 6 сая долларын авилгын асуудлыг хааж, ял наймаалцаж, дундаас нь мөнгө хуссан асуудал чинь ч бас удахгүй тодорхой болно. Хаяг дээрээ байхгүй гэж зугтахгүйгээр нэхэмжлэлээ аваарай. Шүүх дээр уулзацгаая" хэмээсэн юм.
Үүнд Б.Энхбаяр хариу өгсөн байна. Тэрбээр "Тагнуулын байгууллагын дүгнэлт, Засгийн газрын шийдвэрээр энэ намар ил болсон. Үндэсний аюулгүй байдлын зөвлөл шийдвэрлэсэн 2021 оны 06-р сарын 23-ны өдөр бол шинэ Ерөнхийлөгч сонгогдоод тангаргаа өргөж бүрэн эрхээ хэрэгжүүлж эхлэхээс хоёр хоногийн өмнө амжиж Х.Баттулга, Л.Оюун-Эрдэнэ хоёрын “чоно борооноор” хийсэн ажил. Төмөр замыг төрийн нууцад авч, нүүрс урьдчилан борлуулах (офтейк) замаар Бодь интернейшнлтэй шууд гэрээ байгуулсан. Гэрээний дүнг нь хар. Л.Оюун-Эрдэнэ дандаа өөрийнхөө хулгайг гөлөг төөрүүлэх гэж өөр бусад руу иш үндэсгүй нялзааж худал ярьдаг сэтгэцийн асуудалтай хүн" гэв.
Хавсаргасан баримт:




Г.МИШЭЭЛ









АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.