Гадаад мэдээДЭЛХИЙ

ОХУ, Украин дайны хоригдол солилцох тохиролцоонд хүрчээ

Мягмар гарагт /2026.11.10/ АНУ, ОХУ, Украины төлөөлөгч нар дайныг дуусгах хэлэлцээг АНЭУ-ын нийслэл Абу Дабид дахин эхлүүлсэн. Тэгвэл Москва, Киевийн хэлэлцэгч нар лхагва гарагийн /2026.11.11/ уулзалт дайны хоригдлуудыг солилцох тохиролцоонд хүрсэн байна. Ийнхүү уулзалт ямар нэгэн томоохон ахицгүй дуусжээ.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын тусгай элч Жаред Кушнер мэдэгдэл хийхдээ Москва, Киевийн хүрсэн энэхүү тохиролцоо нь дайн эхэлснээс хойших хамгийн том хоригдол солилцоо болно гэсэн юм. Украин, ОХУ-ын албан тушаалтнууд хэлэхдээ Абу Дабигийн хэлэлцээгээр ахиц дэвшил гарсан, хэлэлцээ үргэлжлэн явагдана хэмээжээ. Харин уулзалтад оролцсон АНУ-ын тал мэдэгдэл хийхдээ талууд газар нутаг зэрэг томоохон асуудал дээр санал зөрөлдсөн хэвээр байна гэсэн юм.

Эх сурвалж: Reuters

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button