Нийслэлд 3, орон нутагт 7 улаанбурханы шинэ тохиолдол бүртгэгдэв

Улаанбурхан өвчний дэгдэлт 412 дахь өдрөө үргэлжилж байна. Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс гаргасан 2026 оны дөрөвдүгээр сарын 11-ний мэдээллээр улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 10 -аар нэмэгджээ. Тодруулбал, Улаанбаатарт гурав, орон нутагт долоон улаанбурхан өвчний шинэ тохиолдол бүртгэгдсэн байна.
Нийт батлагдсан тохиолдол улсын хэмжээнд 14.626 хүрээд байгаа бөгөөд нийслэлд 11788, орон нутагт 2833 бүртгэгдсэн. Харин нас баралт 17 байна.
Тухайлбал, нийслэлд 21 хүн, хөдөө орон нутагт 24 хүн хэвтэн эмчлүүлж байгаа аж. Насны бүлгээр өвчлөл хамгийн өндөр байгаа нь 10-14 насны хүүхдүүд бөгөөд тэдний өвчлөл 5270 хүрсэн байна. Мөн 0-4 насны 3611, 5-9 насны 1865 хүүхэд, 15-19 насны 1797 хүүхэд Улаанбурханаар өвджээ.
Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой Иймд улаанбурхан өвчний эсрэг вакцинд хамрагдсан тухай мэдээллээ өрх, сумын эрүүл мэндийн төвдөө очин цахим бүртгэлийн программд бүртгүүлэхийг ХӨСҮТ-өөс уриалж байна. Мөн 100,119, 72224444 утсанд хандан мэдээлэл авах боломжтой юм.

Д.ХАДААН















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.