НИЙГЭМНийгэм мэдээ
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 15,457 боллоо
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол улсын хэмжээнд 15.457 хүрээд байгаа бөгөөд нийслэлд 12.343, орон нутагт 3114 бүртгэгдсэн байна. Харин нас баралт 22 болжээ.
Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс гаргасан мэдээллээр, 2026 оны зургаадугаар сарын 21-ний байдлаар улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол нэмэгдээгүй. Эмнэлэгт 40 хүн хэвтэн эмчлүүлж байгаа. Харин гэрийн хяналтад 7 хүн байгаа юм байна.
Насны бүлгээр өвчлөл хамгийн өндөр байгаа нь 10-14 насны хүүхдүүд бөгөөд тэдний өвчлөл 5497 хүрсэн байна. Мөн 0-4 насны 3904, 5-9 насны 2008 хүүхэд, 15-19 насны 1870 хүүхэд улаанбурханаар өвджээ.
Б.АЗЖАРГАЛ













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.