НИЙГЭМНийгэм мэдээЭРҮҮЛ МЭНД

Улаанбурхан өвчний 18 шинэ тохиолдол батлагджээ

Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс гаргасан мэдээллээр, 2026 оны тавдугаар сарын 28-ний байдлаар улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 18 нэмэгджээ. Тодруулбал, нийслэл Улаанбаатар хотод 14, орон нутагт 4 тохиолдол шинээр бүртгэгджээ. Эмнэлэгт 71 хүн хэвтэн эмчлүүлж байгаа. Харин гэрийн хяналтад 16 хүн байгаа юм байна.

Насны бүлгээр өвчлөл хамгийн өндөр байгаа нь 10-14 насны хүүхдүүд бөгөөд тэдний өвчлөл 5382 хүрсэн байна. Мөн 0-4 насны 3835, 5-9 насны 1963 хүүхэд, 15-19 насны 1829 хүүхэд улаанбурханаар өвджээ.

Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин юм. Улаанбурхан өвчний эсрэг вакцинд хамрагдсан тухай мэдээллээ өрх, сумын эрүүл мэндийн төвдөө очин цахим бүртгэлийн програмд бүртгүүлээрэй. Хэрвээ улаанбурханы эсрэг вакцинд хамрагдаагүй хоцорсон бол хамрагдан өөрийгөө болон бусдыг улаанбурхан өвчнөөс хамгаалаарай.

Х.ХУЛАН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
lol
lol

Vaccine iig eserguutsdeg erguu gichiinuuddee talarhay. Bas tedend itgedeg teneg gichiinuudiig martaj bolohgui baih.

Холбоотой мэдээ

Back to top button