Улаанбурханаар 10-14 насны хүүхдүүд их өвчилж байна
Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс гаргасан мэдээллээр, 2026 оны долдугаар сарын 3-ны байдлаар улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 4 нэмэгджээ. Тодруулбал, нийслэл Улаанбаатар хотод 3, орон нутагт 1 тохиолдол шинээр бүртгэгджээ. Эмнэлэгт 20 хүн хэвтэн эмчлүүлж байгаа. Харин гэрийн хяналтад 2 хүн байгаа юм байна.
Насны бүлгээр өвчлөл хамгийн өндөр байгаа нь 10-14 насны хүүхдүүд бөгөөд тэдний өвчлөл 5498 хүрсэн байна. Мөн 0-4 насны 3929, 5-9 насны 2025 хүүхэд, 15-19 насны 1872 хүүхэд улаанбурханаар өвджээ.
Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин юм. Улаанбурхан өвчний эсрэг вакцинд хамрагдсан тухай мэдээллээ өрх, сумын эрүүл мэндийн төвдөө очин цахим бүртгэлийн програмд бүртгүүлээрэй. Хэрвээ улаанбурханы эсрэг вакцинд хамрагдаагүй хоцорсон бол хамрагдан өөрийгөө болон бусдыг улаанбурхан өвчнөөс хамгаалаарай.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Вакцин бол хор гээд байгаа цэрэнхүү, занаа авгай нарын малнуудын үүгээр бүү итгэцгээ!!!