Булган аймгийн Засаг дарга Д.Пүрэв-Очирыг огцрууллаа
Булган аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ес дэх удаагийн сонгуулийн ээлжит XVII хуралдаанаар нийт 26 төлөөлөгч оролцсоноос 14 төлөөлөгч буюу 53.8 хувь нь Засаг дарга Д.Пүрэв-Очирыг огцруулах саналыг дэмжсэн байна.
Д.Пүрэв-Очирын хувьд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын үед Булганы Засаг даргаар томилогдсон. ИНЕГ-т ажиллаж байх үедээ өөрийн компаниараа Булганы тендерийг түүсэн, Засаг болоогүй байхдаа АТГ-т шалгагдаж буй талаарх мэдээлэл тухайн үед ил болж байв. Гэсэн ч Засаг даргын суудалдаа суусан. Ерөнхийдөө одоогийн УИХ-ын дэд дарга Ж.Бат-Эрдэнийн хүн гэгддэг. Судлаад үзвэл Ж.Бат-Эрдэнийг Зам, тээврийн хөгжлийн сайдаар ажиллаж байсан цаг хугацаа Д.Пүрэв-Очирын ИНЕГ-т хэлтсийн даргаар томилогдсонтой огтлолцдог.
Эргэн сануулахад өнгөрсөн онд АН-ын дарга О.Цогтгэрэл Ерөнхий сайд Г.Занданшатарт Д.Пүрэв-Очирыг албан тушаалаас нь чөлөөлж, хуулийн хэрэгжилтийг хангах ёстой гэх албан шаардлагыг хүргүүлж байсан юм.
Шалтгаан нь, Д.Пүрэв-Очирыг 2024 оны арваннэгдүгээр сарын 13-ны өдөр Булган аймгийн Засаг даргаар томилсон нь “төрийн албанд гурваас доошгүй жил ажилласан байх ёстой” гэсэн хуулийн шаардлагад нийцээгүй гэж үзсэн байдаг.
Д.Пүрэв-Очирын хамгийн сүүлд мэдүүлсэн ХОМ
- Өөрийн орлого: 101 сая
- Гэр бүлийн орлого: 23 сая
- Нийтийн орон сууц 3: 516 сая
- Суудлын жижиг машин Toyota Prius XW30 - 1, Жийп болон туулах чадвар өндөр Toyota Land Cruiser 200 - 1: 195 сая
- Адуу 3: 7.5 сая
- Эзэмших нэг газар: 30 сая
- Үнэт эдлэл: 158 сая
- Хадгаламж: 3.5 сая
- Зээл: 142 сая
- Элэг Бүс ХХК ХК, эрдэставан толгой ХК, эрдэс таван толгой ХК, эрдэс таван толгой ХК, эрдэс таван толгой ХК, эрдэс таван толгой ХК, Нутгийн Ундрага ХХК ХХК-д хувьцаа эзэмшдэг.
Г.МИШЭЭЛ













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.