СпортСПОРТ

С.Ган-Эрдэнэ NCAA-ын талбайд гарч анхны оноогоо авлаа

АНУ-ын Үндэсний оюутны спортын холбоо буюу NCAA-ын 1-р дивизионы "Нотр-Дам Файтинг Айриш" багт С.Ган-Эрдэнэ тоглож буй. Тэрбээр тус багийн төвийн тоглогчын байрлалд 44 дугаарын өмсгөлтэй тоглож байгаа юм. Тэгвэл өнөөдөр /2026.11.12/ NCAA-д анхны оноогоо авлаа.

Түүний баг Өмнөд Каролина Стейт Буллдогс багийг 99:59 харьцаатай хожлоо. С.Ган-Эрдэнэ тус тоглолтод зургаан минут талбайд гарч, хоёр оноо авлаа. Өмнө нь тэрбээр "Mercyhurst" багийн эсрэг гурван минут тоглохдоо хоёр самбар авч хараахан оноо авч чадаагүй юм.

Мөн С.Ган-Эрдэнэ NCAA-ийн 1-р дивизионд оноо авсан гурав дахь Монгол тоглогч болж байна. Түүний өмнө Ш.Энхийн-Од анхдагч болж байсан бол Ганхуягийн Дөлгөөн 1-р дивизионы "UTRGV" багийн бүрэлдэхүүнд тоглон оноо авсан хоёр дахь тоглогч болж байсан юм.

Б.САНАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button