НИЙГЭМНийгэм мэдээ

Өнгөрсөн хоногт угаарын хийн 114 дуудлага иржээ

Өнгөрсөн шөнө нийслэл хотын 114 айл өрхөөс угаарын хий өссөн дуудлага мэдээлэл бүртгэгдсэн талаар Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төвөөс мэдээллээ. Тодруулбал, нэгдсэн хяналтын төвд арваннэгдүгээр сарын 11-12-нд шилжих шөнө нийт 114 өрхөөс угаарын хий өссөн тухай дуудлага ирж, 342 иргэнийг угаарын хийн эрсдэлээс урьдчилан сэргийлж, ажиллажээ.

Иймд гэр хорооллын айл өрхүүд алсын зай дамжуулагчтай угаарын хий мэдрэгч INTUM төхөөрөмж болон гар утсаа тогтмол асаалттай байлгах, галлагаа хийхийн өмнө зуух пийшингийн битүүмжээ сайтар шалгах, яндангийн сойлтыг хаахгүй байхыг анхаарууллаа.

Угаарын хийн хордлогын шинж тэмдэг:

  • Толгой өвдөх
  • Чих шуугих
  • Нүүр улайх (ягаан, хөхөлбөр туяатай болох)
  • Огиулж бөөлжих
  • Ханиалгах
  • Ухаан балартаж унах
  • Гуйвж, дайвах. Эдгээр шинж тэмдэг илэрвэл яаралтай 103 дугаарт дуудлага өгнө.

Угаарын хийн хордлогын үед авах анхны тусламж:

  • Угаартай орчноос гаргах
  • Толгой, биеийг хучиж агаарт гаргах, халуун бүлээн шингэн юм уулгах
  • Унтуулахгүй байх (спирт үнэртүүлэх, нүүрийг хүйтэн усаар шавших)
  • Ам, хамар залгиурыг чөлөөлж цэвэрлэх (тэгш гадаргуу дээр хэвтүүлж, эрүүг өргөн амьсгалын замыг чөлөөлж хэл унахаас сэргийлэх)
  • Шаардлагатай үед хиймэл амьсгал, цээж шахалтыг яаралтай хийх
  • Эмчид яаралтай хандахыг зөвлөлөө.

Б.САНАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button