Э.Цэндбаатар: Гурван сар бэлтгэл хийж 15 кг хасаж жиндээ орлоо. Үзүүлээд өгнө
Монгол Улсын гавьяат тамирчин Э.Цэндбаатар Тажикистан улсын боксчин Мухаммадхужа Якубовтой "WBC холбооны WBC USA super featherweight" буюу 58.97 кг-ын жингийн аваргын бүсний төлөөх тулаан хийнэ. Тулаан АНУ-ын Техас мужийн Эль-Пасо хотод орон нутгийн цагаар 11-р сарын 13-ны баасан гарагийн орой зохион байгуулагдана. Харин Монголын цагаар маргааш буюу бямба гарагийн 09:00 цагаас эхлэх юм.
Видео үзэх бол:
Э.Цэндбаатарын тухайд гурван сарын хугацаанд өдөрт таван удаа бэлтгэл хийж, 15кг хасаж байж жиндээ оржээ. Тэрбээр мэргэжлийн боксын рингэнд 15 тулаан хийж, бүгдэд нь ялалт байгуулаад байгаа юм.
Харин түүний өрсөлдөгч Тажикстаны боксчин Мухаммад Якубовтой 23 ялалт, нэг ялагдал, нэг тэнцсэн амжилттай жингийнхээ дэлхийн чансааны эхний аравт бичигдэж буй. Ташрамд дурдахад хоёр тамирчин анх энэ оны дөрөвдүгээр сард тулалдахаар товлогдсон ч М.Якубов бэлтгэлийн үеэр бэртэл авсны улмаас тулаан хойшлогдсон юм.
Б.САНАА















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.