Тодруулга: Улаанбурхан өвчнөөр нас барсан 18 хүүхдийн 12 нь найм хүртэлх сартай байжээ
Дөрөвдүгээр сарын 23-ны байдлаар улаанбурхан өвчний батлагдсан тохиолдлын тоо 14772, нас баралт 18 бүртгэгдээд буй. Нөхцөл байдлын талаар ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албанаас тодрууллаа.
Улсын хэмжээнд улаанбурхан өвчний эсрэг товлолт вакцины хамралт 98 орчим хувьтай байна. Вакцины нас болоогүй хүүхдүүд улаанбурхан өвчний хүндрэлээр эндэх эрсдэл өндөртэй байгаа нь ажиглагдсан гэв. Тухайлбал, нийт 18 нас баралтын 12 нь найм хүртэлх сартай хүүхэд байгаа юм.
Улаанбурхан өвчний эсрэг товлолт вакцины I тунг 9 сар, II тунг хоёр настайд хийдэг бөгөөд хоёр тунд бүрэн хамрагдаж байж дархлаа тогтдог байна.
Нийт нас баралтыг насаар ангилж үзвэл:

Харин улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдлын 20 хувь нь 0-1 хүртэлх, 35.7 хувь нь 10-14 насны хүүхдүүд байгаа нь дийлэнх хувийг эзэлж байгаа аж. Мөн насанд хүрэгчдийн дунд ч халдвар багагүй байгааг албаныхан хэллээ.
Иймд бага насны хүүхдээ олон нийтийн газраар дагуулж явахгүй байх, товлолт вакцинд нь тогтмол хамруулах, насанд хүрэгчид вакцин хийлгэж байгаагүй, халдварын эрсдэл илэрсэн тохиолдолд эрүүл мэндийн байгууллагад яаралтай хандах зэргээр болзошгүй эрсдэлээс хүүхдээ хамгаалахыг зөвлөж байна.
Холбоотой мэдээллийг дараах линкээс унших боломжтой.
Д.ХАДААН















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Vaccine hiilgekh ni uneheer чухал гэдгийг харуулж байна
Ene bol тоглоом биш шүү, дархлаажуулалт маш чухал
Эцэг эхчүүд вакциндаа сайн хамрагдаасай
Humuus vaccine-s zugtahaa bolih heregtei
Энэ бол нийгмийн анхаарах ёстой асуудал
Дархлаажуулалтын ач холбогдлыг дахин сануулж байна
Huuhduudaa hamgaalah ni bidnii uureg shuu
Vaccine bol hamgiin найдвартай хамгаалалт
Ямар харамсалтай мэдээ вэ, ийм жаахан хүүхдүүд өртөж байна
0-5 сартай хүүхдүүд их байгаа нь үнэхээр эмзэг юм байна
Baga nasnii huuhduud hamgiin ih ersdeltei yum baina
Ямар их тоо вэ, үнэхээр санаа зовмоор байна
Uneheer setgel emtler medee bn
Ийм бага насны хүүхдүүдэд хамгийн хүнд тусдаг юм байна
Эрүүл мэндийн байгууллагууд илүү сайн мэдээлэл өгөөсэй