НИЙГЭМ
ХӨСҮТ: “Амгалан” гаалийн ажилтны 200 хавьтлаас халдвар илрээгүй

“Амгалан” гаалийн ажилтнаас халдвар илэрч, эмчлүүлж байгаа билээ. Тухайн иргэний ойрын хавьтлын 200 гаруй иргэнийг шинжилгээнд хамруулжээ.
Энэ талаар ХӨСҮТ Тандалт, судалгааны төвийн дарга А.Амбасэлмаагаас тодруулахад “Улаанбаатар хотод ажилладаг гаалийн ажилтан тул олон хүнтэй уулзсан, хавьтсан байх магадлал өндөр.
Тиймээс хамт ажилладаг 150 гаруй, ойрын хавьтлын 50 гаруй хүнийг юуны түрүүнд шинжилгээнд хамруулсан. Тэднээс коронавирус илрээгүй” гэлээ.
Г.ЖАРГАЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.