НийгмийнХУУЛЬ

“Эрэл”-ийн Б.Эрдэнэбатын хэргийг прокурорт буцааж, батлан даалтад гаргажээ

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн №525 дугаар шийтгэх тогтоолтой шүүгдэгч “Эрэл”-ийн Б.Эрдэнэбат, түүний эхнэр Д.Сэргэлэн нарт холбогдох эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаан Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд 2020 оны 12 дугаар сарын 15-нд буюу өчигдөр боллоо.

Улмаар шүүхээс хэргийг прокурорт буцаах шийдвэр гаргасан байна. Мөн Б.Эрдэнэбатаас 120 сая төгрөгийн барьцаа авч, таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж шийдвэрлэжээ. Өөрөөр хэлбэл түүнийг балтан даалтад гаргасан гэсэн үг.

Сануулахад, Б.Эрдэнэбат, эхнэр Д.Сэргэлэн нарт холбогдох шүүх хурал өнгөрсөн наймдугаар сард Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж, шүүхээс Б.Эрдэнэбатад 7 жилийн хорих ял, эхнэр Д.Сэргэлэнг гэмт хэрэгт холбогдолгүй хэмээн үзэж, цагаатгасан байдаг. Улмаар Б.Эрдэнэбатаас 20 тэрбум 6 сая 375 мянган төгрөгийг гаргуулж Ш.Баярсайханд олгуулахаар  шийдвэрлээд байсан юм.

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Нэг сэтгэгдэл

  1. Хууль шүүхийн байгууллагын Шийдвэр Иргэд олон түмний Элэг доог болж байна дөө, Гаргасан Тогтоол журам захирамж нь байнга Эргэж буцсан тогтворгүй байдаг болж дээ, Нэг өдөр Гэмт хэрэгтэн болгож Ял өгч Шоронд суулгаад уд####гүй ямар нэг Ш####тгаанаар эргээд БАТЛАН ДААЛТ нэрээр сулладаг байд#### жирийн үзэгдэл болж дээ,

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button