Нийгмийн

Хот хоорондын нийтийн тээвэр гурав хоног ЯВАХГҮЙ

Улаанбаатар хотоос гарах хөдөлгөөнийг түр хугацаанд хязгаарлахаар болжээ. Тодруулбал, Монгол Улсын Шадар сайдын 2020 оны арванхоёрдугаар сарын 14-ний өдрийн 156 дугаар тушаалаар батлагдсан “Хот хоорондын зорчигч тээвэрлэлтийг зохион байгуулах түр журам”-ын 2.7-д заасны дагуу эрүүл мэнд, албан томилолт, буяны ажилд явж буй болон хүнс, шатахуун, түлшний хангамж, өвс, тэжээл, уул уурхай, эм эмнэлгийн хэрэгслийн жолооч нар л хязгаарлалтад хамрагдахгүй аж.

Мөн хотоос орон нутаг руу зорчихоор PCR шинжилгээ өгсөн боловч зорчиж амжаагүй байгаа иргэдэд арванхоёрдугаар сарын 14-ний өдрийн 06.00 цагаас 18-ны өдрийн 06.00 цаг хүртэл дөрөв хоногийн хугацаанд зорчих боломжийг олгож байгаа аж.

Харин нийтийн тээврийн үйлчилгээг арванхоёрдугаар сарын 18-ны өдрийн 06.00 цагаас 24-ний өдрийг хүртэл түр зогсоох юм байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button