НИЙГЭМ

“БЗД-ийн эмнэлгийн голомтоос шинээр 18 ТОХИОЛДОЛ бүртгэгдлээ”

ЭМЯ-наас шинэ коронавируст халдварын талаарх ээлжит мэдээллээ өглөө.

Үүгээр ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа:

“Өчигдөр нийт 9070 хүнд шинжилгээ хийсэн байна. Энд 18 хүнд коронавирус илэрсэн. БЗД-ийн нэгдсэн эмнэлэгт үүссэн шинэ голомтоос 18 тохиолдол нэмэгдсэн гэсэн үг. Ингээд энэ голомтоос бүртгэгдсэн халдвар нийт 20 боллоо.

Энэ голомтын талаар тайлбар хийхэд: Эхний бүртгэгдсэн хоёр хүн нь халдварын голомттой газар амьдарч, аж төрдөг хүмүүс байсан. Тандалт, судалгаа үргэлжилж байна. Ойрын болон дам хавьтал гэж 645 хүнийг илрүүлж, 266-г нь тусгаарласан. 649-ийг нь гэрийн ажиглалт, тандалтад байлгаж байна. Эхний байдлаар тэдний 469-ийнх нь шинжилгээ гарахад халдвар илрээгүй” гэлээ.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button