НийгмийнУЛС ТӨР

Ардчилсан намаас “Хотынхондоо хониор тусалъя” хандивын аянг эхлүүллээ

Коронавирусний халдварыг Монгол улс дотооддоо алдаж, Улаанбаатар хотод ажилгүйдлийн тоо ихсэж, амьжиргааны түвшин эрс муудан, аж ахуйн нэгжүүд олноороо хаалгаа барьж, эдийн засаг хасах руу орсон эрсдэл үүсээд байна. Иймийн учир АН-ын зүгээс зорилтот бүлгийн айл өрхүүдэд туслах зорилгоор “Хотынхондоо хониор тусалъя” аяныг зохион байгуулж эхэллээ. Тус аян 2020 оны 12 дугаар сарын 17-25-ны өдрүүдэд 21 аймагт өрнөж, өндөрлөх юм.

21 аймгийн Ардчилсан намын хороод иргэд, малчдаас хандив цуглуулан  энэ сарын 21-30-ны хооронд Улаанбаатар хотод нэгтгэн эмзэг бүлгийн айл өрх, хөл хорионы үед цаг наргүй ажиллаж байгаа эмч, цагдаа, онцгой байдлын албан хаагчдад хүргэх ажлыг давхар зохион байгуулна.

Энэ аяныг дэмжин Арванхоёрдугаар сарын 20-ны өдөр телевизүүдээр хандивын үйл ажиллагаанд зориулсан хамтлаг дуучдын онлайн тоглолт болох ба  тус арга хэмжээний үеэр “Хотынхондоо хониор тусалъя” аянд хандив өргөсөн байгууллага, малчдыг алдаршуулна.

Монголчууд “Аяганы хариу өдөртөө, агтны хариу жилдээ” гэж сургадаг сайхан уламжлалтай ард түмэн билээ. Өмнө нь ган зуд, гал усны аюул болоход хотынхон малчиддаа олон удаа тусалж байсан бол энэ удаа харин малчид хотынхондоо туслах аянг Ардчилсан намаас санаачлан зохион байгуулж байна. Ийм аян анх удаа болж байгаа юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
12 сар 20, 2020 07:11

Турж үхсэнийгээ өгнө дөө зипдаа м�##�чид

АН-Н гишүүн,
АН-Н гишүүн,
12 сар 20, 2020 18:23

манай дээрэмчид хонь шаах нь дээ юм голохгүй өлөнгүүд щүү,намын толгойд дорд угсааны нөхөд анх гарч,дандаа өөсдөөсөө дор угсаа муутай мунхагуудаар намын удирдах түвшинг дүүрэгсэн ,яаж с�##�наа ,намд зүтгэж ,�##�бан туша�##� авилга авч амьдр�##� дээшлэнэ гэсэн ,3үеийн хүн сүрэг ээлжээ хүлээн өлөнтөж бгаа,татан буулгаж байж цэвэршинэ дээээ

АХМАД
АХМАД
12 сар 21, 2020 11:39

Санаачилга бүр энэ цаг үед хэрэгтэй байгаа. Өөрсдийн амьдр�##� ахуйд хүрэлцээтэй м�##�тай өрх гэрүүд хандив өргөж байгаа байх. Урлагийнханд бас хандив өргөсөн м�##�чиддаа т�##�арх�##� илэрхийлье. Нэгэнт ийм аян өрнүүлсэн болохоор хотын оршин суугчийн хувьд нэг санаа байнаа: м�##�чид маань цагаан идээгээ шууд УБ хотод лангуу, ченжээр дамжуул�##�гүй худ�##�дан борлуулах Гарц хайж олбол сайн байнаа. Бид өрөм, ааруул, цөцгийн тос, шар тос, аарц, зөөхий, ээзгий, сүү авмаар л байна. Бас үр хүүхдүүд, ач нартаа өгмөөр байдаг. Цагаан идээний лангуун дээр дээрх төрлийн бүтээгдэхүүнүүд дэндүү үнэтэй байх юмаа. Мах, гурил, будаа, ногоогоо хүчрэхгүй шахуу байхад 1 кг ааруул 20 000- 50 000 төгрөгөөр авах "бяр" хүн бүрт �##�га байдаг юм. Аяныг санаачилсан АН ч энэ т�##� дээр санаа оноо гаргаад ажиллаб�##� зүгээр л байна. Харин хандив тусламж "байгаа онож" байгаасай гэж чин сэтгэлээсээ хүснэм.

Зочин
Зочин
1 сар 4, 2021 16:19

ИШ ЧААВААС. Өөр дөнгүүр юм бодож чадахгүй л байгаа юм уу

Холбоотой мэдээ

Back to top button