НИЙГЭМ

Хугацаа нь дууссан, гарал үүсэл тодорхойгүй хүнсний бүтээгдэхүүнийг устгалд оруулжээ

Мэргэжлийн хяналтын байгууллагын нийт 1400 албан хаагч МХЕГ, НМХГ, 21 аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Хилийн боомтуудад Шуурхай штаб болон эргүүл хяналт, тандалт хийн ажиллаж байна.

Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй худалдаа үйлчилгээний газруудад хийгдсэн хяналт шалгалтаар үйлчлүүлэгч, ажиллагсдын биеийн халуун хэмжсэн бүртгэл хөтлөөгүй, хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний хадгалалтын горим, хугацаа, гарал үүсэл баталгаажилтад хяналт тавьдаггүй, чанар аюулгүй байдлаа алдсан, хадгалалтын хугацаа дууссан хүнсний бүтээгдэхүүн худалдаалсан зөрчил нийтлэг илэрч байна. Шалгалтаар илэрсэн зөрчлийг газар дээр нь арилгуулж, ажиллагсдыг эрүүл мэндийн үзлэгт бүрэн хамруулах, халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлэх зөвлөмж хүргүүлэн, хугацаа дууссан, хадгалалтын горим зөрчигдсөн хүнсний бүтээгдэхүүнүүдийг буцаан татуулах, устгах арга хэмжээг авлаа.
Үйл ажиллагааг нь хориглоогүй худалдаа үйлчилгээний 824 аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд хяналт тавихад 753 нь үйлчлүүлэгч, ажиллагсдын бие засах, гар угаах нөхцлийг бүрдүүлсэн, 652 нь хүн хоорондын зай барих шаардлагын хэрэгжилтийг хангуулсан байна.

ХАЛДВАРГҮЙТГЭЛ: Өнгөрсөн 24 цагийн (2020.12.22-ны 06:00 цагаас 2020.12.23-ны 06:00 цаг хүртэл) хугацаанд улсын хэмжээнд 81,473 м2 талбайд хийгдсэн урьдчилан сэргийлэх халдваргүйжүүлэлт, 18 объектын 18,455 мк2 талбайд хийгдсэн голомтын эцсийн ариутгал халдваргүйтгэлийн үйл ажиллагаанд хяналт тавьж, мэргэжил арга зүйгээр хангаж ажиллав.

Хот хоорондын болон хот доторх нийтийн 282 тээврийн хэрэгсэл, зорчигч үйлчилгээний 66 төвийн эрүүл ахуйн нөхцөл байдалд хяналт хийж шаардлага хангуулсан байна.

ТУСГААРЛАН АЖИГЛАХ БАЙР: Улсын хэмжээнд 47 байранд 1877 хүн тусгаарлан ажиглаглалтад байна. Мэргэжлийн хяналтын байгууллагаас тусгаарлан ажиглах байруудад хийгдэж буй хяналт шалгалтаар халдвар хамгааллын дэглэмийн бүсийг тэмдэглээгүй, шар бүсэд хамгаалах хувцас тайлах заавар, толь байрлуулаагүй зөрчил илэрч байна.

Орон нутагт зорчсон 49.3 мянган иргэн гэрийн ажиглалтад байгаа аж.

ОНЦЛОХ: Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй худалдаа үйлчилгээний газруудад хийгдсэн хяналт шалгалтаар үйлчлүүлэгч, ажиллагсдын биеийн халуун хэмжсэн бүртгэл хөтлөөгүй, хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний хадгалалтын горим, хугацаа, гарал үүсэл баталгаажилтад хяналт тавьдаггүй, чанар аюулгүй байдлаа алдсан, хадгалалтын хугацаа дууссан хүнсний бүтээгдэхүүн худалдаалсан зөрчил нийтлэг илэрч байна. Шалгалтаар илэрсэн зөрчлийг газар дээр нь арилгуулж, ажиллагсдыг эрүүл мэндийн үзлэгт бүрэн хамруулах, халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлэх зөвлөмж хүргүүлэн, хугацаа дууссан, хадгалалтын горим зөрчигдсөн хүнсний бүтээгдэхүүнүүдийг буцаан татуулах, устгах арга хэмжээг авлаа.

Үйл ажиллагааг нь хориглоогүй худалдаа үйлчилгээний 824 аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд хяналт тавихад 753 нь үйлчлүүлэгч, ажиллагсдын бие засах, гар угаах нөхцлийг бүрдүүлсэн, 652 нь хүн хоорондын зай барих шаардлагын хэрэгжилтийг хангуулсан байна.

ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГЫН БЭЛЭН БАЙДАЛ: Эрүүл мэндийн байгууллагуудын бэлэн байдлын хяналт шалгалтыг 25 эмнэлэгт хийж, илэрсэн зөрчлийг газар дээр нь арилгуулав.

КОВИД-19-ИЙН ШИНЖИЛГЭЭ АВАХ ЦЭГИЙН ХЯНАЛТ: Шинжилгээ авах 11 цэгт 8392 иргэн шинжилгээ өгсөн. Хяналтаар шинжилгээ авах цэгийн цэвэрлэгээ, халдваргүйжүүлэлттэй холбоотой зөрчил илэрч байна.

АХУЙН БОЛОН АЮУЛТАЙ ХОГ ХАЯГДАЛ: 34 объектын ахуйн хог хаягдлын цуглуулалт, тээвэрлэлт, устгалын байдалд хяналт шалгалт хийж зөвлөмж өглөө.

Улаанбаатар хотын эрүүл мэндийн байгууллагын аюултай хог хаягдал устгалын төвлөрсөн байгууламжууд болох Элемент ХХК, Элемент медикал ХХК-иудад 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн байдлаар 192 эмнэлэг, эм хангамжийн байгууллага, 4 тусгаарлан ажиглах байр, 24 түргэвчилсэн оношилгооны цэг, Буянт-Ухаа боомт дахь ХМХА-наас 4855.8 кг хог хаягдал тээвэрлэж, цуглуулсан байна. Цуглуулсан 4799.3 кг хогийг устгасанаас 3097 кг хогийг халдваргүйжүүлсний дараа булж, 1702.3 кг хог хаягдлыг шатаах зууханд шатааж устгасан байна.

ХЯЗГААРЛАЛТ, ХАЛДВАР ХАМГААЛЛЫН ДЭГЛЭМИЙН ХЭРЭГЖИЛТ: Үйл ажиллагааг нь хориглож хязгаарласан 65 аж ахуйн нэгж байгууллагуудад шалгалт хийж 52 зөрчил илрүүлэн 28-ийг нь газар дээр нь арилгуулжээ.

Үйл ажиллагааг нь хориглоогүй худалдаа үйлчилгээний 824 аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд хяналт тавьж илэрч буй зөрчлийг арилгуулах, халдвараас урьдчилан сэргийлэх талаар зөвлөмж өглөө. Хяналт шалгалтад хамрагдсан байгууллагын 753 нь үйлчлүүлэгч, ажиллагсдын бие засах, гар угаах нөхцлийг бүрдүүлсэн, 652 нь хүн хоорондын зай барих шаардлагын хэрэгжилтийг хангуулсан байна.

ХИЛИЙН БООМТ, ГҮНИЙ ХЯНАЛТ: Улсын хилээр нэвтрэн орсон 979 тээврийн хэрэгсэл, 939 жолооч, хилээр гарсан 977 тээврийн хэрэгсэл, 948 жолоочид хяналт шалгалт хийж, тээврийн хэрэгслийг халдваргүйжүүлэлтэд хамруулан халдвараас сэргийлж ажиллалаа. Жолооч нарт  халдварын шинж тэмдэг илрээгүй байна.

Улаанбаатар хотын гүний гаалийн хяналтын бүсэд 31 аж ахуйн нэгжийн 3053.93 тн бодис, бараа, түүхий эд, бүтээгдэхүүнийг хяналт шалгалтад хамруулан хилээс чөлөөлж,  107 тээврийн хэрэгсэлд хийгдсэн халдваргүйжүүлэлтэд хяналт тавив.

ШАЛГАН НЭВТРҮҮЛЭХ ТОВЧОО, АГААРЫН ЧАНАРЫН ХЯНАЛТ: Улсын хэмжээнд дотоодын авто тээврийн шалган нэвтрүүлэх хяналтын цэгээр 6879 тээврийн хэрэгсэл нэвтрэх үеийн халдваргүйтгэлийн үйл ажиллагаанд 294 улсын байцаагч хяналт тавьж, 15,742 иргэнд зөвлөгөө өгсөн байна.

Тавантолгой түлш ХХК 3931 тн түлш үйлдвэрлэж, 4246 тн түлш борлуулалтад гаргажээ.

УНДНЫ УС ХАНГАМЖ, УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ БАЙГУУЛАМЖ:  4 объектын ундны усны аюулгүй байдалд хяналт шалгалт хийж 13 дээж шинжилгээнд авсан.

ЛАБОРАТОРИЙН ШИНЖИЛГЭЭ: Улсын хэмжээнд Мэргэжлийн хяналтын байгууллагын харъяа 25 лабораторид 623 дээж шинжилгээнд ирж, 603 дээжийн шинжилгээний хариу гарчээ.

Эх сурвалж: МХЕГ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button