НИЙГЭМЭРҮҮЛ МЭНД

ХХБ: Үйлчилгээний биш арын албаны ажилтнаас коронавирус илэрсэн

Өнөөдөр ЭМЯ-наас мэдээлэл хийхдээ Баянзүрх дүүргийн эмнэлгийн голомтын 55 хүнээс коронавирус илэрсэн талаар мэдээлсэн. Тэгвэл тэдний дунд Худалдаа хөгжлийн банкны ажилтан байсан аж.

Энэ талаар бид Худалдаа хөгжлийн банкны эх сурвалжаас тодруулахад "Манай төв салбарын арын албаны, олон нийтэд үйлчилдэггүй ажилтнаас халдвар илэрч, батлагдсан. Тиймээс тус салбарын бүх ажилтныг тусгаарлаж, шинжилгээнд хамруулж байна.

Тухайн ажилтан Баянзүрх дүүрэгт амьдардаг байсан бөгөөд Баянзүрх дүүргийн голомтоос халдвар авсан хүний дам хавьтал байсан” гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button