УЛС ТӨР

Булганы засаг дарга Б.Ариун-Эрдэнийн “хуучин” албан тушаалыг С.Баярмөнх авна

Булган аймгийн Засаг даргаар томилогдсон Б.Ариун-Эрдэнэ өнгөрөгч наймдугаар сард “Монголросцветмет” ТӨҮГ-ын “Шижир Алт” ХХК-ийн захирлын албан тушаалыг хашиж эхлээд байсан юм. Б.Ариун-Эрдэнэ нь Ерөнхийлөгч Х.Баттулгыг сүүлийн хэдэн жилийн турш “дагасан” залуусын нэг бөгөөд жүдо бөхийн улсын шигшээ багийн тамирчин юм. Булган аймагт АН ялсны дараа Ерөнхий сайд У.Хүрэлсүх Б.Ариун-Эрдэнийг Засаг даргаар батламжилсан билээ.

Ингэснээр түүний хоёр сар орчим удирдсан “Монголросцветмет” ТӨҮГ-ын “Шижир Алт” ХХК-ийн захирлын албан тушаал эзгүй байсан юм. Тэгвэл уг албан тушаалд УИХ-ын дарга Г.Занданшатарын  зөвлөх асан С.Баярмөнх томилогдохоор АТГ руу бичгээ хүргүүлжээ.

С.Баярмөнхийн хувьд саяхан МҮОНРТ-ийн Ерөнхий захиралд өрсөлдсөн. Тэрбээр УИХ-ын дарга Г.Занданшатар түүнийг уг албан тушаалд дэмжихээ илэрхийлсэн ч Н.Дэмбэрэлийг томилох тохироог далд хийсэн гэх яриа хөшигний ард хөвсөрсөн юм. Тиймээс С.Баярмөнхөд “өр дарах” маягаар “Шижир Алт” ХХК-ийн захирлын албан тушаалыг өгч буй  гэх логик харагдаж байна.

“Монголросцветмет” ТӨҮГ-ын “Шижир Алт” ХХК-ийн тухайд анх 1993 онд “Алт” хөтөлбөрийн хэрэгжилтийн хүрээнд Заамарын алтны үйлдвэрийг түшиглэн байгуулсан. 1995 онд хүчин чадлыг нь харгалзан “Монгоросцветмет” нэгдэл, ОХУ-ын “Зарубежцветмет” нэгдэл, “Эрдэнэт” концерн хамтарч “Шижир Алт” ХХК-ийг шинэчлэн байгуулсан. 2012 онд Урт нэртэй хууль батлагдсаны дараа үйл ажиллагааг нь зогсоосон. Сүүлд 2017 онд “Алт-2” хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд сэргээн байгуулсан байдаг.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ж. Мядагбадам

Утга зохиолын ажилтан, сэтгүүлч мэргэжилтэй. Eguur.mn сайтын үүсгэн байгуулагч, Ерөнхий эрхлэгч.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
зочин
зочин
12 сар 25, 2020 12:06

таарсан таар шуудайнууд

зочин
зочин
12 сар 25, 2020 17:14

З�##�ьтай нь хождог нийгэм юм. Эхлээд ямар нэг аргаар мөнгөтэй болно. Тэгээд танил т�##� нөхдүүд хэлхэлддэг юм байна. Шудрага ёс бол дараагийн асууд�##�. Гэнтхэн хүмүүс мөнгөтэй болчихно. Өдөр бүр хөдөлмөрлөж байгаа нь амиа л авч явдаг юм байна.

Зочин
Зочин
12 сар 26, 2020 09:08

Зандангахай өөрөө �##�бан туша�##�ын наймаа хийдэг гахай мөн.

Холбоотой мэдээ

Back to top button