Нийгмийн
ЭМЯ: Хүн амын дунд халдвар бүртгэгдэх эрсдэл өндөр байна, маскаа зүү

Эрүүл мэндийн яамнаас мэдээлэл хийж байна. Мэдээллийн үеэр ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгт гарсан голомттой холбоотой ойрын хавьтлуудын хоёр дахь шинжилгээ дуусаж байна. Зарим хүмүүсийн гурав дахь шинжилгээ эхэлсэн. Мөн ХСҮТ-д гарсан голомттой холбоотой гүнзгийрүүлсэн тандалт судалгаа, өргөжүүлсэн сорьцуудыг цуглуулах ажил үргэлжилж байна. Том голомтуудын дараа хүн амын дунд алаг цоог хэлбэрээр халдварын тохиолдол бүртгэгдэх эрсдэл өндөр байгаа. Тийм учраас зөвлөмжийн дагуу маскаа сайн зүү” гэсэн юм.