УЛС ТӨР

ТЭД ялынхаа 50 хувийг эдлээд л СУЛЛАГДАНА

Өнгөрсөн долоо хоногт бүх талаар боловсорсон, манай нийгмийн сэхээтнүүдийг 2020 онд авлига, албан тушаалын хэргээр ээлж дарааллан баривчилж, ял оноосныг гэмт хэргийн ертөнцийн тоймдоо онцолсон. Тэгвэл энэ удаа тэдгээр эрхмүүд шоронд төдийлөн удаан суухгүй, бидэнтэйгээ мөдхөн л зэрэгцэн алхах хууль зүйн боломж бийг сийрүүлье.

 -1-6 ЖИЛИЙН ЯЛТАЙ АВЛИГА, АЛБАН ТУШААЛЫН ХЭРЭГТНҮҮДЭД ХУГАЦААНААСАА ӨМНӨ СУЛЛАГДАХ ШААНС БИЙ-

Одоогоор Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан гурван ч эрхэм болох С.Баяр, М.Энхсайхан, Ж.Эрдэнэбат, Сангийн сайд, ЗГХЭГ-ын дарга асан С.Баярцогт, Сангийн сайд асан Б.Болор, Аж үйлдвэрийн сайд асан Д.Эрдэнэбат, УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаяр, Г.Солтан, Д.Дамба-Очир нарын хүмүүс авлига, албан тушаалын хэргээр торны цаана суугаад байна. Эдгээр хүмүүсээс Г.Солтан, М.Энхсайхан нарын хэрэг л гурван шатны шүүхээр эцэслэгдээд байна. Үлдсэн хүмүүсийн хувьд шат шатны шүүхдээ гомдлоо гаргаад явж байна. Хяналтын шатны шүүх хурлаар энэ ялын хэмжээ хэвээр үлдэнэ, эсвэл ялимгүй өөрчлөгдөх магадлалтай.

ДЭЭД ШҮҮХ:

 М.Энхсайхан- 4 жил

Г.Солтан- 3 жил

ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХ:

С.Баярцогт-4.8 жил

Д.Ганболд-1.3 жил

Б.Бямбасайхан-1.3 жил

Н.Номтойбаяр-5.5 жил

Д.Дамба-Очир-3.6 жил

Б.Ариунсан-1 жил

Б.Бадрал-1 жил

Ж.Эрдэнэбат-6 жил

АНХАН ШАТНЫ ШҮҮХ:

Б.Болор-3.6 жил

Д.Эрдэнэбат-4.6 жил

-ТЭД ОНОГДУУЛСАН ЯЛЫНХАА 50 ХУВИЙГ ЭДЛЭЭД МАГАДЛАНД ОРОХ ЭРХ НЬ ҮҮСНЭ-

Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуулиар ял эдэлж хоригдож буй хүн бүр магадланд орж, хорих ялаас хугацаанаас өмнө суллагдах боломжтой. Тэгэхээр дээрх нөлөө бүхий эрхмүүд ч тун удахгүй суллагдана гэсэн үг. Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль болон холбогдох дүрэм, журмаар энэ нь зохицуулагддаг.

  Ялтан гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлж зан байдлаараа нийтэд аюулгүй болсноо нотлон харуулж ял эдлэх хугацаандаа ноцтой зөрчил гаргаагүй, оногдуулсан ялын хувийг эдэлсэн бол хорих ангийн тодорхойлолтоор прокурорын саналыг харгалзан, шүүх хугацаанаас өмнө суллаж, хяналт тогтоохоор шийдвэрлэнэ.

Таван жил хүртэл хугацаагаар оногдуулсан хорих ялын хоёрны нэгээс доошгүй хувийг,

Таван жилээс дээш арван хоёр жил хүртэл хугацаагаар оногдуулсан хорих ялын гуравны хоёроос доошгүй хувийг,

Арван хоёр жилээс дээш хорин жил хүртэл хугацаагаар оногдуулсан хорих ялын дөрөвний гурваас доошгүй хувийг эдэлж байж магадланд хамрагдах эрх зүйн боломж үүснэ.  

Ингэж суллахдаа эдлээгүй үлдсэн ялын хугацаатай тэнцүү хяналтын хугацаа заахаар хуулиар зохицуулсан байна. Өөрөөр хэлбэл магадланд ороод суллагдсан ч тодорхой хугацаанд дахин гэмт хэрэг, зөрчил үйлдэж болохгүй. Хэрвээ магадлангийн хугацаанд гэмт хэрэгт дахин холбогдвол хорих ялаа биеэрээ эдлэх юм.

-ЯМАР ХҮМҮҮС МАГАДЛАНД ХАМРАГДАХ БОЛОМЖГҮЙ ВЭ-

1. Ялын дээд хэмжээ аваад амь өршөөгдсөн
2. Онц аюултай гэмт хэрэгтнээр тооцогдсон
3. Учруулсан хохирлоо барагдуулаагүй
4. Хорих газар ял эдэлж байхдаа сахилга батын зөрчил  гаргасан акт нь цагаадаагүй

СЭТГҮҮЛЧИЙН ТЭМДЭГЛЭЛ: Улстөрийн албан тушаалтнууд холбогдсон хэргийн процесс нь хэдэн жилээр замхарч, шүүхийн шатанд сунжирч явсаар эцэстээ хэрэгсэхгүй болдог, ял “наймаалцаад” хаядаг гажуудсан тогтолцоо өөрчлөгдөж буй нь сайн. Гэхдээ улсад учруулсан хохиролтойгоо дүйцэх хэмжээний ялаа эдлээд гараад ирэх боломж нь дээрх “хуулийн цоорхой”-гоор үгүй болж байна.

Тэдэнд хуулийн хүрээнд магадланд орж суллагдахаас бүр наана нь суллагдах боломж бас байна. Тэр шаанс нь 2021 оны гуравдугаар сарын 01-нд тохиох МАН-ын 100 жилийн ой болон Ерөнхийлөгчийн сонгуульд зориулсан өршөөл үзүүлэх тухай хууль батлагдах чимээ. Хэрвээ Өршөөлийн хууль батлагдчихвал улс төрийн тодтголтой дээрх хоригдлууд гурван сарын дараа гэхэд л суллагдах нь.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
16 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
зочин
зочин

баттулга хүрэлсүх г.м хулгайчуудыг оронд нь оруул

Irgen
Irgen
Reply to  зочин

Odoo ajillaj baigaa heden nuhduus tolgoi iluu humuus sullaasai bilee

Irgen
Irgen
Reply to  Irgen

Yes

Таргудай
Таргудай

Эхлээд Жэнког Эбэ Сахад Голомт Баясг�##�ан Хурц нартай хамт ачих хэрэгтэй

irgen
irgen

Арайч үгүй байлгүй дээ дууст�##� нь суулгах байх.

б
б

арай ч дээ

төрийн сүлд өршөө.
төрийн сүлд өршөө.

шударга бус хууль байна. УИХ гэж дампуурсан газар болжээ. энэ хууль эрх зандаа дээгүүр эрх мэдэлтэн САЙД УИХ гишүүд болон даг�##�дан баясагч нарт хамаар�##� бүхий хуулиар судлагдах нөхцөл бүрджээ. энгийн иргэд яаж хамаарагдах болоо.. энгийн иргэд л их хувийг эзлээсэй

Zochin
Zochin

Ene horiod hohirol 100% baragduulah l chuhal bna

Ахмад настан
Ахмад настан

Улс эх орныг минь ард түмэндээ идчидээд ингээд л болоо юу сохор авилгач шүүх прокурор оо кармааны хулгайч бол миний кармаанд байгаа хэдийг л авна тэгээд 10 жид шоронд нь хулгайчууд бол амь амьдр�##� үр хүүхдиийн минь ирээдүйг эх орны минь газар шороо баялагийг бүгдийг нь хуу хамж хулгайлаад 1жил шоронд нэртэй байж байгаад гарна даа ийм байж болохгүй төр засгийн удирдагчидаа улс хөгжихгүй шүү та бүгд мэдсээр байж юуч хийхгүй бол ард түмэн шүүн шүү дээ

Huulich
Huulich

Huvi zayataigaa evlercgee uhernuudee. Ene bol ta nariin songoson zam. Oorsdiin songoson zamaaraa gonshignolgui arilj uz.

zochin
zochin

sullah sullagdahgui ni hamaagui buh tolboriig ni l toluuldh heregtei

Зочин
Зочин

Улсад учруулсан хохирлоо барагдуулаагүй юм чинь магадлангаар суллагдахгүй л юм бна ш дээ

Зочин
Зочин

Мануусыг хөл хорионоос гарахаас урд гарчих байлгүй дээ. юуны нүдийг юугаар хуурлаа гэдэг билээ дээ

АН-Н гишүүн,
АН-Н гишүүн,

хулгайлсан хөрөнгийг нь хураасан юмуу

иргзн
иргзн

угаасаа л Монгол ийм л Ардчил�##�ыг бий болгосон юм чинь дээ, Монгол маягийн Гэмт хэргийн Нийгэм хөгжүүлсэн Ардчил�##�,

зочин
зочин

зуун жилийн ойн өршөөлийн хуулиар есөн шидийн юм болох байх даа

Холбоотой мэдээ

Back to top button