УЛС ТӨРХууль

ТЭД ялынхаа 50 хувийг эдлээд л СУЛЛАГДАНА

Өнгөрсөн долоо хоногт бүх талаар боловсорсон, манай нийгмийн сэхээтнүүдийг 2020 онд авлига, албан тушаалын хэргээр ээлж дарааллан баривчилж, ял оноосныг гэмт хэргийн ертөнцийн тоймдоо онцолсон. Тэгвэл энэ удаа тэдгээр эрхмүүд шоронд төдийлөн удаан суухгүй, бидэнтэйгээ мөдхөн л зэрэгцэн алхах хууль зүйн боломж бийг сийрүүлье.

 -1-6 ЖИЛИЙН ЯЛТАЙ АВЛИГА, АЛБАН ТУШААЛЫН ХЭРЭГТНҮҮДЭД ХУГАЦААНААСАА ӨМНӨ СУЛЛАГДАХ ШААНС БИЙ-

Одоогоор Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан гурван ч эрхэм болох С.Баяр, М.Энхсайхан, Ж.Эрдэнэбат, Сангийн сайд, ЗГХЭГ-ын дарга асан С.Баярцогт, Сангийн сайд асан Б.Болор, Аж үйлдвэрийн сайд асан Д.Эрдэнэбат, УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаяр, Г.Солтан, Д.Дамба-Очир нарын хүмүүс авлига, албан тушаалын хэргээр торны цаана суугаад байна. Эдгээр хүмүүсээс Г.Солтан, М.Энхсайхан нарын хэрэг л гурван шатны шүүхээр эцэслэгдээд байна. Үлдсэн хүмүүсийн хувьд шат шатны шүүхдээ гомдлоо гаргаад явж байна. Хяналтын шатны шүүх хурлаар энэ ялын хэмжээ хэвээр үлдэнэ, эсвэл ялимгүй өөрчлөгдөх магадлалтай.

ДЭЭД ШҮҮХ:

 М.Энхсайхан- 4 жил

Г.Солтан- 3 жил

ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХ:

С.Баярцогт-4.8 жил

Д.Ганболд-1.3 жил

Б.Бямбасайхан-1.3 жил

Н.Номтойбаяр-5.5 жил

Д.Дамба-Очир-3.6 жил

Б.Ариунсан-1 жил

Б.Бадрал-1 жил

Ж.Эрдэнэбат-6 жил

АНХАН ШАТНЫ ШҮҮХ:

Б.Болор-3.6 жил

Д.Эрдэнэбат-4.6 жил

-ТЭД ОНОГДУУЛСАН ЯЛЫНХАА 50 ХУВИЙГ ЭДЛЭЭД МАГАДЛАНД ОРОХ ЭРХ НЬ ҮҮСНЭ-

Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуулиар ял эдэлж хоригдож буй хүн бүр магадланд орж, хорих ялаас хугацаанаас өмнө суллагдах боломжтой. Тэгэхээр дээрх нөлөө бүхий эрхмүүд ч тун удахгүй суллагдана гэсэн үг. Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль болон холбогдох дүрэм, журмаар энэ нь зохицуулагддаг.

  Ялтан гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлж зан байдлаараа нийтэд аюулгүй болсноо нотлон харуулж ял эдлэх хугацаандаа ноцтой зөрчил гаргаагүй, оногдуулсан ялын хувийг эдэлсэн бол хорих ангийн тодорхойлолтоор прокурорын саналыг харгалзан, шүүх хугацаанаас өмнө суллаж, хяналт тогтоохоор шийдвэрлэнэ.

Таван жил хүртэл хугацаагаар оногдуулсан хорих ялын хоёрны нэгээс доошгүй хувийг,

Таван жилээс дээш арван хоёр жил хүртэл хугацаагаар оногдуулсан хорих ялын гуравны хоёроос доошгүй хувийг,

Арван хоёр жилээс дээш хорин жил хүртэл хугацаагаар оногдуулсан хорих ялын дөрөвний гурваас доошгүй хувийг эдэлж байж магадланд хамрагдах эрх зүйн боломж үүснэ.  

Ингэж суллахдаа эдлээгүй үлдсэн ялын хугацаатай тэнцүү хяналтын хугацаа заахаар хуулиар зохицуулсан байна. Өөрөөр хэлбэл магадланд ороод суллагдсан ч тодорхой хугацаанд дахин гэмт хэрэг, зөрчил үйлдэж болохгүй. Хэрвээ магадлангийн хугацаанд гэмт хэрэгт дахин холбогдвол хорих ялаа биеэрээ эдлэх юм.

-ЯМАР ХҮМҮҮС МАГАДЛАНД ХАМРАГДАХ БОЛОМЖГҮЙ ВЭ-

1. Ялын дээд хэмжээ аваад амь өршөөгдсөн
2. Онц аюултай гэмт хэрэгтнээр тооцогдсон
3. Учруулсан хохирлоо барагдуулаагүй
4. Хорих газар ял эдэлж байхдаа сахилга батын зөрчил  гаргасан акт нь цагаадаагүй

СЭТГҮҮЛЧИЙН ТЭМДЭГЛЭЛ: Улстөрийн албан тушаалтнууд холбогдсон хэргийн процесс нь хэдэн жилээр замхарч, шүүхийн шатанд сунжирч явсаар эцэстээ хэрэгсэхгүй болдог, ял “наймаалцаад” хаядаг гажуудсан тогтолцоо өөрчлөгдөж буй нь сайн. Гэхдээ улсад учруулсан хохиролтойгоо дүйцэх хэмжээний ялаа эдлээд гараад ирэх боломж нь дээрх “хуулийн цоорхой”-гоор үгүй болж байна.

Тэдэнд хуулийн хүрээнд магадланд орж суллагдахаас бүр наана нь суллагдах боломж бас байна. Тэр шаанс нь 2021 оны гуравдугаар сарын 01-нд тохиох МАН-ын 100 жилийн ой болон Ерөнхийлөгчийн сонгуульд зориулсан өршөөл үзүүлэх тухай хууль батлагдах чимээ. Хэрвээ Өршөөлийн хууль батлагдчихвал улс төрийн тодтголтой дээрх хоригдлууд гурван сарын дараа гэхэд л суллагдах нь.

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

16 Сэтгэгдэл

  1. шударга бус хууль байна. УИХ гэж дампуурсан газар болжээ. энэ хууль эрх зандаа дээгүүр эрх мэдэлтэн САЙД УИХ гишүүд болон даг####дан баясагч нарт хамаар#### бүхий хуулиар судлагдах нөхцөл бүрджээ. энгийн иргэд яаж хамаарагдах болоо.. энгийн иргэд л их хувийг эзлээсэй

  2. Улс эх орныг минь ард түмэндээ идчидээд ингээд л болоо юу сохор авилгач шүүх прокурор оо кармааны хулгайч бол миний кармаанд байгаа хэдийг л авна тэгээд 10 жид шоронд нь хулгайчууд бол амь амьдр#### үр хүүхдиийн минь ирээдүйг эх орны минь газар шороо баялагийг бүгдийг нь хуу хамж хулгайлаад 1жил шоронд нэртэй байж байгаад гарна даа ийм байж болохгүй төр засгийн удирдагчидаа улс хөгжихгүй шүү та бүгд мэдсээр байж юуч хийхгүй бол ард түмэн шүүн шүү дээ

  3. Улсад учруулсан хохирлоо барагдуулаагүй юм чинь магадлангаар суллагдахгүй л юм бна ш дээ

  4. Мануусыг хөл хорионоос гарахаас урд гарчих байлгүй дээ. юуны нүдийг юугаар хуурлаа гэдэг билээ дээ

  5. угаасаа л Монгол ийм л Ардчил####ыг бий болгосон юм чинь дээ, Монгол маягийн Гэмт хэргийн Нийгэм хөгжүүлсэн Ардчил####,

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button