Нийгмийн
А.Амбасэлмаа: Дахин 23 тохиолдол шинээр бүртгэгдлээ
Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын талаар цаг үеийн мэдээлэл өгч байна.
ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны төвийн дарга А.Амбасэлмаа “2021 оны нэгдүгээр сарын 3-нд хийсэн шинжилгээнээс 23 шинэ тохиолдол илэрлээ. Ингэснээр улсын хэмжээнд бүртгэгдсэн халдварын тохиолдол 1286 боллоо. Үүний 21 нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн байна.
Өнөөдрийн 23 тохиолдлын хоёр нь Токиогоос ирсэн иргэдийн гурав дахь давтан шинжилгээнээс илэрсэн. Мөн Цэргийн төв эмнэлгийн хоёр ажилтнаас халдвар илэрсэн” гэлээ.
Г.ЖАРГАЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.