Нийгмийн
“Мөнххада” компанийн 6 ажилтан, тэдний гэр бүлийн 11 хүн халдвар авчээ

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын талаар цаг үеийн мэдээлэл өгч байна.
Энэ үеэр ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны төвийн дарга А.Амбасэлмаа
“Улаанбаатар хотод дөрвөн том голомт байна. “Мөнххада” компанийн тухайд 17 тохиолдол батлагдсан. Зургаа нь тухайн компанийн ажилтан, 11 нь халдвар авсан ажилтнуудын гэр бүлийн хүмүүс” гэсэн юм