УЛС ТӨР

Х.Болорчулуун: Наадмаар өөрийн морийг явуулхаас гадна бусдын морийг хасуулах гэж авлига өгдөг болсон

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар  Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Биеийн тамир, спортын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийх байсан ч хойшлууллаа.

Улсын Их Хурлын гишүүн Х.Болорчулуун, Ж.Бат-Эрдэнэ нараас 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдөр өргөн мэдүүлсэн хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийх үеэр Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн, Ё.Баатарбилэг, Ж.Батсуурь нарын гишүүд коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлын үед Үндэсний их баяр наадмын тухай хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаар ярилцах цаг нь биш. Нөгөөтээгүүр, хуулийн талаар уяачид, мэргэжлийн холбоод нэгдсэн байр суурьгүй, Улсын Их Хурлын зарим гишүүд тодорхой мэдээлэлгүй байгаа тул хэлэлцэх хугацааг түр хойшлуулах нь зүйтэй гэсэн саналтай байгаагаа илэрхийлэв. Харин төсөл санаачлагч гишүүд эсрэг байр суурьтай байлаа. 

Иймд Байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан Төрийн байгуулалтын байнгын хороо, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос хамтарсан Ажлын хэсгийг байгуулж, Улсын Их Хурлын гишүүн Г.Ганболдоор ахлуулж, энэ чиглэлийн мэргэжлийн холбоодуудын саналыг нэгтгэх, төслийн талаар нухацтай авч үзэх чиглэлийг өгч төслийн хэлэлцүүлгийг хойшлууллаа. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн байр сууриа илэрхийлсэн. Тухайлбал хууль санаачлагч УИХ-ын гишүүн Х.Болорчулуун “Энэ хуулийг батлах зайлшгүй шаардлага байгаа. Бид баяр наадмаа хийж чадахаа больсон. Юун бөхийн хэрүүл битгий хэл морины уралдааны хэрүүл дэндүү болсон. 2020 онд бүртгүүлсэн морьдын 60 хувь нь хасагдсан. Хасагдаж байгаагийн цаана бөөн будлиан. Авлига яаж цэцэглэснийг мэдэж байгаа. Өөрийн морийг явуулахаас гадна бусдын морийг хасуулах гэж авлига өгдөг болсон” хэмээсэн.

Мөн УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ “Үндэсний баяр наадам тэр тусмаа мориныхоо уралдааныг хийж чадахаа болиод бид 10-аад жил болж байна. Сүүл рүүгээ авлига руу орсон. Өнгөрсөн жилийн баяр наадмын дараа баяр наадмын комиссын дарга морь оруулах асуудал дээр авлига авч байгаад газар дээрээ баригдсан” хэмээсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
ИРГЭН
ИРГЭН
2021-01-06 08:03

Аргагүйш дээ морин спорт, уяачдын хобооны дарга нар гэх ноход бүгд Ми-ийнх болсон учир монгол наадам манж маягаар явна гэж үздэг гэнээ.

дорж
дорж
2021-01-06 09:28

наадамыг арай өөр маягаар хиймээр юм аа бөх гэжёстой жинхэнэ утгаараа соёлгүй морь бас аймаар хүний моринд хортой өвс өгч �##�на ийм наадмыг ард түмэн хэзээ ч хүсэхгүй дээрүед сайхан боорцог л өгдөг байсан одоо юу хийсэн гэж машин байр авдаг бна аа бөх уул нь харахад маш сайхан чад�##� тэнхээтэй мундаг байсан одоо �##�гаа үүнийг засах цаг болжээ бөх үзэхээс дургүй болсон ард түмэнх

Зочин
Зочин
2021-01-06 09:32

энэ хүн өөрөө уяач биздээ өөрийнхөө тухай яриад байгаам биш үү

Холбоотой мэдээ

Back to top button