НИЙГЭМЭРҮҮЛ МЭНД

Д.Наранзул: Коронавирусийн шинж илэрвэл шууд эмнэлэг явж болохгүй

ЭМЯ-наас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Тодруулбал ХӨСҮТ-ийн дэд захирал Д.Наранзул “Халдвар авсан залуучууд харьцангуй хөнгөн хэлбэрээр өвчилж байгаа бол нас ахих тусам өвчлөл хүндэрч, 50-аас дээш насанд хүндээр өвчлөх зүй тогтол ажиглагдаж байна. Хүйсийн хувьд эрэгтэй, эмэгтэй ялгаагүй өвчилж байгаа. Нас ахих тусам эрэгтэйчүүл илүү өвдөж байна.

Өвчилсөн иргэдэд эхэн үед хуурай ханиалгах, хоолой өвдөх, сэрвэгнэх, толгой өвдөх, хамар битүүрэх, халуурах шинж тэмдэг түгээмэл илэрч байгаа бөгөөд иргэдэд эдгээр шинж тэмдэг илэрвэл яаран эмнэлэгт очилгүй, өөрийгөө гэртээ болон байгаа газраа тусгаарлаад 119 дугаарт хандаж зөвөлгөө, зөвлөмж аварай. Ингээд хаана хандаж, хэрхэн шинжилгээ өгөх талаар мэдээлэл аваарай гэж хэлэх гэсэн юм” гэв.

.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button