НИЙГЭМ

“Нөхцөл байдал сайжирвал хамгийн түрүүнд үсчин, барааны худалдааг нээнэ”

УОК, НОК өнөөдөр хуралдан, бэлэн байдлын зэргийг даваа гарагаас бууруулахаар болсон.

УОК-оос гаргасан шийдвэрээ танилцуулж байна. Даваа гаригаас нээхгүй 18 салбарыг Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн ТАНИЛЦУУЛАВ.

Хөл хорио тогтоосноос хойш хувцас, барааны худалдааг хориглоод буй. Үүний улмаас олон бизнес эрхлэгч, наймаачдын амьдрал, бизнес хүнд байдалд орсоор байгаа. Энэ талаар тодруулахад тэрбээр “Энгийн нүдээр харахад зарим тохиолдолд барааны худалдаа хүнснийхээс цөөхөн хүн цуглардаг юм шиг харагддаг. Гэхдээ үүнийг дагасан маш томоохон олон худалдааны төвүүдийн үйл ажиллагаа яригдана.

Ялангуяа, Нийслэлийн халдварын нөхцөл ямар байгаа билээ. Баянзүрх дүүргийн эмнэлэгт гарсан голомтоос Баянголынх гайгүй гэж харсан. Бусад голомтын дүнгүүд гарахыг харзнана. Нөхцөл байдал сайжирвал хамгийн түрүүнд үсчин, нийтийн халуун ус, барааны худалдааг нээнэ. Долоо хоног харзнана” гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
8 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

лаларуудаа ном бичиг хэргийн дэлгүүрээ нээгээч

Зочин
Зочин

Онлайн-аар юуг олоод уншиж болно ш дээ. Эрхлэх гээд маяглачих юм.

Зочин
Зочин

Гутланд очерлохгуй талханд очерлоно

Зочин
Зочин

Барааг нээгээч ээ. Өвлийн хувцас хунараа авмаар байна. Даарч байна. Хуучин хувцас илч муудаад байна. Шинэ дулаан хувцасаа авъя. Худалдаа эрхэлдэг хүмүүс ч гэсэн өвлийн бараагаа сeзонд нь зарах бодолтой байгаа байлгүй. Бас үсчин байна. Шулам болгох гээгүй бол нээгээч, маскаа зүүж 1 удаагийн бээлий өмсөж байгаад үйлчлүүлмээр байна

Зочин
Зочин

Дэн буудллуудаа нээлддээ ямар ххэцүү юм бээ

Арзгар сэгсээхий
Арзгар сэгсээхий

Хотын орлогч дарга хаана үсээ засуулсым болоо. 2 сар үсээ засуулаагүй мань мэт арзайсан хүй нэгдлийн хүн шиг л байна.

Иргэн
Иргэн

Үл ойлгогдох юм их болж байна даа. Халдвар нэмэгдээд л, энд тэндхийн үйлчилгээ нээгдээд л ... Болж байна уу???

Зочин
Зочин

ҮСЭЭ ХАЙЧЛУУЛСААР БАЙГААД ДЭЭР ҮЕИЙН ОРОСЫН ТАРИАЧНЫ ТОЛГОЙ ШИГ БОЛЛОО

Холбоотой мэдээ

Back to top button