НИЙГЭМ

“Нөхцөл байдал сайжирвал хамгийн түрүүнд үсчин, барааны худалдааг нээнэ”

УОК, НОК өнөөдөр хуралдан, бэлэн байдлын зэргийг даваа гарагаас бууруулахаар болсон.

УОК-оос гаргасан шийдвэрээ танилцуулж байна. Даваа гаригаас нээхгүй 18 салбарыг Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн ТАНИЛЦУУЛАВ.

Хөл хорио тогтоосноос хойш хувцас, барааны худалдааг хориглоод буй. Үүний улмаас олон бизнес эрхлэгч, наймаачдын амьдрал, бизнес хүнд байдалд орсоор байгаа. Энэ талаар тодруулахад тэрбээр “Энгийн нүдээр харахад зарим тохиолдолд барааны худалдаа хүнснийхээс цөөхөн хүн цуглардаг юм шиг харагддаг. Гэхдээ үүнийг дагасан маш томоохон олон худалдааны төвүүдийн үйл ажиллагаа яригдана.

Ялангуяа, Нийслэлийн халдварын нөхцөл ямар байгаа билээ. Баянзүрх дүүргийн эмнэлэгт гарсан голомтоос Баянголынх гайгүй гэж харсан. Бусад голомтын дүнгүүд гарахыг харзнана. Нөхцөл байдал сайжирвал хамгийн түрүүнд үсчин, нийтийн халуун ус, барааны худалдааг нээнэ. Долоо хоног харзнана” гэлээ.

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

8 Сэтгэгдэл

  1. Барааг нээгээч ээ. Өвлийн хувцас хунараа авмаар байна. Даарч байна. Хуучин хувцас илч муудаад байна. Шинэ дулаан хувцасаа авъя. Худ####даа эрхэлдэг хүмүүс ч гэсэн өвлийн бараагаа сeзонд нь зарах бодолтой байгаа байлгүй. Бас үсчин байна. Шулам болгох гээгүй бол нээгээч, маскаа зүүж 1 удаагийн бээлий өмсөж байгаад үйлчлүүлмээр байна

  2. Хотын орлогч дарга хаана үсээ засуулсым болоо. 2 сар үсээ засуулаагүй мань мэт арзайсан хүй нэгдлийн хүн шиг л байна.

  3. Үл ойлгогдох юм их болж байна даа. Х####двар нэмэгдээд л, энд тэндхийн үйлчилгээ нээгдээд л … Болж байна уу???

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button